Арьс гэж юу вэ? Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%ийг эзэлдэг, 1,5-2м талбайтай, 0,05-5мм хүртэлхи зузаантай бөгөөд нийт 3үе давхаргаас бүрддэг. 1. Эпидэрмис буюу өнгөн давхарга 2. Дермис буюу жинхэнэ арьсны давхарга 3. Гиподермис буюу өөхөн давхарга Эпидермис буюу өнгөн давхарга нь хамгийн гадна талд арьсны хамгийн нимгэн давхарга юм. Биеийн аль хэсэгт байгаагаас хамааран харилцан адилгүй зузаантай байдаг. Тухайлбал, нүдний зовхи хэсэгт эпидермис давхарга хамгийн нимгэн байх бөгөөд гарын алга, хөлийн ул, өгзөг хэсэгт хамгийн зузаан байдаг. Эпидермисийн суурийн давхрааны эсүүд митоз хуваагдлаар хуваагдан өргөст мөхлөгт давхарга руу шилжин аажмаар тунгалаг болон эвэрлэг давхарга руу шилжин эцэстээ гууждаг. Энэ хугацаа нь дунджаар 8-9долоо хоногийн хугацаанд явагдах бөгөөд энэ хугацааг арьсны өнгөн хөрс бүрэн төлжих хугацаа гэдэг. Эпидермисийн давхаргад олон төрлийн эсүүд байх ба үүнд : * 1эгнээ бортгон эс *
Comments
Post a Comment