Духны мэс заслын талаар таны асуултанд хариулъя.
Духны мэс засал гэж юу вэ?
Духны мэс засал гэдэг нь дух хонхойж орсон юмуу духны яс хонхойж орсон тохиолдолд өөрөөс авсан өөх юмуу хиймэл эд суулгах мэс заслыг хэлнэ.
Духны мэс засал нь зөвхөн духны гол хэсгийг төвийлгөхдөө биш нүүрний шанаа, хамар, эрүү зэргийг харж байж тохируулан хийнэ.
Духанд хиймэл эд суулгах нь сайн уу?
Өөрөөс авсан өөх суулгасан нь сайн уу?
Дээрхи 2 мэс засал нь тус тусын онцлогтой учраас өөрийн духанд тохируулан мэс заслыг хийх хэрэгтэй. Дух богино, намхан бол хиймэл эд хийвэл зохимжтой. Хиймэл эд нь духны дутуу талыг дүүргэж өгдөг. Эсрэгээрээ мэс засал хийлгэхээс айх юмуу духны хонхойлт бага бол өөрөөс авсан өөх юмуу филлер хийж духыг нэгэн жигд болгох боломжтой. Үйлчилгээгээ 1жил барина.
Хэсэг хугацаа өнгөрсөний дараа, дух овгор товгор болохгүй юу?
Духны мэс засал хийлгэхдээ хиймэл эдийн төрөл болон найрлагыг сайтар шалгах хэрэгтэй. Өөрийн духны хэлбэрт таараагүй болон аюулгүй баталгаатай гэдэг нь нотлогдоогүй хууль бусаар их хийгддэг папарин, шингэн силикон зэргийг хийлгэвэл дух хатуурч, хоорондоо зангирч үрэвсэл юмуу эсрэг гаж нөлөө үүсэх боломжтой.
Вонжин эмнэлэг нь хүний биед элдэв муу нөлөөгүй, аюулгүй баталгаатай нь нотлогдсон хиймэл эд хэрэглэх юмуу өөрөөс авсан өөхийг суулгаж цаг хугацаа өнгөрсөн ч хэлбэрээ удаан хадгалахаар мэс заслыг хийдэг.
Духны мэс засал хийлгэвэл үсний халцралт үүсдэг гэхийн?
Вонжин эмнэлэг нь үсний шугамны хэсэгт 2-3мм үл мэдэг зүсэлт хийдэг учраас хуйхыг гэмтээдэггүй. Сорви бараг үлдэхгүй, мэс заслын дараа үсээ боох юмуу өөрийн хүссэнээрээ үсээ засуулах боломжтой байдаг.
Вонжин эмнэлгийн духны мэс заслын гол онцлог тал
* Духыг томбойлгож өгсөнөөр нүүрний ерөнхий хэлбэр тодроно.
* Ойролцоогоор 30минутын дотор үр дүнг үзнэ.
* Мэс заслын дараа 3-5хоногийн дараанаас эхлэн энгийн амьдралдаа орох боломжтой.
* Эрүүл ахуй, хяналтын албанаас зөвшөөрөл авсан аюулгүй хиймэл эд ашиглана.
* Амралтын өдөр мэс заслаа хийлгэчээд 1дэх өдрөөс эхлэн ажилдаа явах боломжтой.
* Үл мэдэг зүсэлт хийх учраас хаван бага, сорви бараг үлдэхгүй.
* өөрөөс авсан өөх духандаа шахуулж хийлгэсэн бол шууд энгийн амьдралдаа орох боломжтой.
Духны мэс заслыг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
* Богино, намхан духтай тохиолдолд
* Дух хонхойж, овгор товгор болсон тохиолдолд
* Намхан духнаасаа болж гундуу царайтай харагдах тохиолдолд
* Хөмсөгний яс хөгжиж урагшаа товойн гарч дух хонхойж орсон тохиолдолд
Духны мэс заслын мэдээлэл
* Мэс заслын цаг : Ойролцоогоор 30минут
* Мэдээ алдуулалт : Хэсгийн болон Унтуулах мэдээ алдуулалт
* Хэвтэж эмчлүүлэх : Шаардлагагүй
* Оёдол авхуулах : 5-7хоногийн дараа
* Эмчилгээ : 2-3удаа
* Эдгэрэх хугацаа : 3-5хоногийн дараанаас эхлэн энгийн амьдралдаа орох боломжтой.
Web site : wonjinbeauty.com
Email : w.mongol@pwj.co.kr
Facebook id : Wonjinmn
Kakao Talk id : Wonjinmn
Tel : 010-4370-3331 / 070-4706-8636
Comments
Post a Comment