Хамрын мэс засал хийлгэсний дараа хаван хэрхэн хурдан буулгах вэ?
Хамрын мэс засал хийлгэсний дараа хаван хэрхэн хурдан буулгах вэ?
Хамар нь хүний нүүрний төв хэсэгт байрладаг бөгөөд бага зэргийн л өөрчилөлт орход хүний дүр төрхөнд асар их өөрчилөлт өгдөг эрхтэн юм. Тиймээс эмэгтэй эрэгтэй хөгшин залуу гэлтгүй хамрын мэс засал ихээр хийлгэхийг хүсдэг.
Ямар ч мэс засал хийлгэсний дараа бүрэн эдгэрэх хүртэл тодорхой хугацаа зарцуулагддаг. Тухайн хугацаанд баримтал ёстой дэглэмийг сайн бариснаар мэс заслын дараах үр дүнд нөлөөлдөг.
* Мэс засал хийсний дараа хаван үүсдэг шалтгаан
Мэс засал хийхдээ дотоод мөгөөрс болон ясыг оролдож, хиймэл эд суулган өндөрлөдөг учир хамрын дотрох эдүүд гэмтдэг. Эдүүд гэмтэх явцад судас гэмтэн, судсанд байдаг эдүүд гадашлан эд хавдан томордог.1. Хаван буулгахын тулд хүйтэн жин тавих
Зарим хүмүүс хаван буулгах гэж байна гээд хамар дээр дарж жин тавидаг. Гэвч ингэж ердөө болохгүй. Мэс засал хийлгэсний дараа аль болох гадны нөлөө үзүүлэхгүй байх хэрэгтэй, ингэснээр хурдан хугацаанд байрлалаа олж тогтдог. Хамраа дарах түлхэх зэрэг нь хиймэл эд хөдлөх, мөгөөрс мурийх зэрэг эрсдэл үүсэх магадлалтай. Иймээс жин тавихдаа нүдний орчим, хацар, ам орчим жин тавих хэрэгтэй.
> Хүйтэн жин тавиж хаван буулгах
Мэс засал хийлгэсний дараа эхний хэд хоногт хаван ихээр үүсдэг. Мэс заслын 2-3 хоногт хаван хамгийн ихээр үүсдэг ба үүний дараагаас бага багаар бууж эхэлдэг. Энэ үед хүйтэн жин тавиж өгснөөр гэмтсэн судаснаас эд гадагшлахгүй болгодог учир хаван буудаг. Иймээс хүйтэн жин сайн тавих хэрэгтэй.
2. Хамар байрлалаа олтол гадны нөлөөнөөс хамгаалах
> Хамраа дараж, түлхэж болохгүй
Мэс засал хийлгэсний дараа 4 долоо хоног мөгөөрс байрлалаа олтол болгоомжтой байх хэрэгтэй. Хамраа мурийлгах, түлхэх, байнга оролдох зэрэг нь хиймэл эд хөдлөх мурийх зэрэгт нөлөөлдөг. Мөн нүдний шил зүүхгүй байх хэрэгтэй. Гэхдээ мэс заслын төрлөөс шалтгаалан шил зүүхгүй эсэх нь шийддэг учир зөвлөгөө авахдаа эмчээс дахин лавлаж асууна уу.
> Ердийн үед ч болгоомжтой байх хэрэгтэй
Мэс заслын дараа 4 долоо хоног хүн ихтэй газраар явах, цонх онгойлгох , босож суухдаа болгоомжтой байх хэрэгтэй. Мөн мэс засал хийлгэсний дараа эхний 3 хоног унтахдаа дээш харж цэх хэлбэртэй 2-3 дэр давхарлаан унтах, суугаа хэлбэртэй унтах нь хаван их үүсэх, хурдан хаван буухад тустай байдаг.
3. Хөнгөн дасгал хөдөлгөөн, алхах нь хурдан эдгэхэд туслана
> Цусны эргэлтийг сайжруулах нь хаван буулгахад тустай
Мэс заслын дараа хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь хаван хурдан буухад тустай байдаг. Гэхдээ хэт хөлс гаргасан спорт хийх нь эсэргээрээ муу үр дагавартай. Удаан хугацаагаар гүйх, тонгойх зэрэг нь мэс засал хийсэн хэсгийг цочроох аюултай.
4. Эмчийн зааврын дагуу эм заавал уух
> Үрэвсэл үүсэхгүйн тулд эм заавал ууна
Мэс заслын дараа анхаарах ёстой зүйлын нэг бол эм уух юм. Хамрын мэс засал нь хиймэл эд болон мөгөөрс суулгадаг учир үрэвсэл үүсэх магадлалтай өндөртөй. Эмчийн зааврын дагуу гарсан эмийг ууснаар үрэвсэл үүсэхээс сэргийлдэг учир тогтсон хугацаанд нь заавал уух хэрэгтэй.
> Эдгэрэх явцад архи тамхи хэрэглэхгүй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
Мэс заслын дараа шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь биеийн эсэргүүцэл сайжруулан хурдан эдгэрэхд туслана. Ханиад томуу хүрвэл хамрын мэс заслын дараа илүү төвөгтөй байдаг учир хоол хүнс хангалттай сайн идэх хэрэгтэй. Архи ууж, тамхи татвал үрэвсэл үүсэх магадлалтай учир мэс заслын дараа 1 сарын турш хэрэглэхгүй байх нь сайн. Тамхи татвал хамрын нүхээр тамхины утаа сорохгүй, эсвэл утаа гаргахгүй байх хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
Comments
Post a Comment