Posts

Showing posts with the label арьс арчилгаа

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Image
Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ? Хүйтэн агаараас болж арьс авах юмгүй болж эхэллээ.  Зун нь зууралдаад өвөл нь хуурайшаад арьсаа арчлах төвөгтэй санагдаж байгаа биз дээ.  Өнөөдөр та бүхэндээ хуурай арьсаа хэрхэн арчлаж бал түрхсэн юм шиг гялалзуулах талаар зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.  Хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол уруулын вазелин. Уруул хуурайшиж хагараад аажимдаа цус гарч өвддөг.  Хуурайшсан уруулаа арчлах хамгийн энгийн арга бол гарын доор байдаг вазелин байхгүй бол зөгийн бал түрхээд гялгар уут тавьж 5-10 миунт байлгаад авна. Маш хялбар хэрнээ үр дүнтэй арга юм.  Гэртээ арьсаа чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хялбар арга бол маск юм.  Инстагаар дүүрэн оруулсан Вонжин усан бөмбөг маск.  #해시태그 #원진 #이펙트 хаштаг оруулаад үзэж болох юм.  Эхлээд халуун алчуураар бигнүүр тавьж арьсныхаа нүхийг бүрэн нээж өгнө ингээд маскаа 15-20 минут тавина. Хэрэглэж үзсэн хүмүүс ам сайтай байгаа шүү.  Хүний биеийн 60...

Филлэрийн төрөл

Image
Филлэрийн төрөл  Зарим хүмүүс филлэр ботоксыг адилхан зориулттай гэж андуурдаг.  Хялбар аргаар тайлбарлавал филлэр нь хонхорхой зүйлийг дүүргэх, ботокс нь булчинг хөшөөх зориуллтай юм.  Филлэр мөн дотроо барих хугацаа, нэр төрлөөрөө өөр байдаг.  Өнөөдрийн блогтоо филлэрийг барих хугацаагаар нь ангилан тайлбарлаж өгөх болно.  Богино хугацаа(6сар-1жил) : (HA) Restlane, Juederm, Yvoire гэх мэт байдаг  Дунд хугацаа: (3жил-5жил) :  (PLA) Sculpta, (calcuim) facetem, Урт хугацаа (5жил-10жил) : (PMMA) Artecoll

Мөсөөр массаж хийсний дараа гарах гайхалтай өөрчлөлт

Image
Мөсөөр массаж хийсний дараа гарах гайхалтай өөрчлөлт  Нүүрэндээ хүргэхийн аргагүй хүйтэн "мөс" арьсанд тустай гэдгийг та мэдэх үү?  Наранд түлэгдсэн арьс, улаан судас, үрчлээ зэрэг гээд олон асуудал таны санааг зовоож байгаа бол одоо даруйхан босоод хөргөгчиндөө байгаа мөсөөр массаж хийгээрэй.  Массаж хийсний дараа танд мэдэгдэх өөрчлөлт  1. Хөгшрөлтөөс хамгаалах  Өдөр ирэх тусам сунах сулрах арьсандаа санаа зовж байгаа бол өглөө болгон мөсөөр нүүрээ арчаад үзээрэй.  Мөсөн массаж нь цусны эргэлтийг сайжруулан нарийн үрчлээ үүсэхээс сэргийлж өгдөг.  2. Нүдний доор хар судал арилгах  Сайхан амраад босоод ирсэн ч хар судлаасаа болоод ядарцан юмуу гэсэн асуулт сонсохоос залхаж байна уу.  Хурсан хар судлаа арилгаж арьсаа тайвшруулахад "мөс" шилдэг арга юм.  3. Хаван буулгах  Өглөө босоод ирсэн чинь цас улаан батга нүүрэн дээр чинь гарчихаад будгаар ч дарагдахгүй бухимдалыг чинь төрүүлж бай...

Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2

Image
Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2  Өндөгний цагаан Өндөгний цагаанд агуулагдсан уураг амин хүчил нь нүхжилтийг агшаах үр дүнтэй байдаг. 3ш өндөгний цагааныг ялган авч цагаан хөөс үүстэл нь хутгаж өгнө.  Гараараа юмуу хөвөнтэй мод ашиглан хөөсийг асуудалтай хэсэгтээ түрхэн хатаасны дараа бүлээн усаар зайлж өгнө.  Улаан лооль  Улаан лоолы нимгэн хэрчээд 15мин орчим нүүрэн дээр тавьж өгсөнөөр түүнийг найрлаган дахь ликуфен нь батганы сорвыг арилгаж өгөх үүргийг гүйцэтгэнэ.  Минт    Минт навчийг хатаагаад устай хольж хандлаад шүүсийг нь нүүрэндээ түрхэж өгнө.  Түрхсэн даруй нүүр сэрүү татаж эхлэх ба байнга түрхээд байвал бараантаж тогтсон батганы сорви цайрч эхэлдэг.  Лемон  Лемон нь батганы вирусыг устгагч байгалийн гаралтай уусмалын үүргийг гүйцэтгэдэг. Долоо хоногт 2-3удаа батганы сорвин дээрээ түрхээд байвал сорви бүдэгсэж алга болно.  Алое  Алое нь арьсыг тайвшруулах үүрэгт...

Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндээ оношлох

Image
Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндийг оношлох Батга нүүрнээс гадна нуруу, хүзүү, хуйх гэх мэт олон газарт гардаг. Батга гарч байгаа байрлалаар эрүүл мэндээ оношлож болох нэгэн сонирхолтой зөвлөгөө хүргэж байна.  Хацар дээрх батга  Нүүрний Т зоныг бодвол тослог багатай нимгэн арьстай энэ хэсэгт батга гарвал хурдан эдгэрэхгүй сорви нь ч хурдан арилдаггүй. Хацар дээр батга гарсан бол ходоод элэг муу байгаан шинж гэнэ шүү. Эсвэл хэт чихэрлэг, тослог хоол хүнс хэрэглээд өтгөн хаталт өгсөн бол бас хацар дээр батга гардаг юм байна. Мөн уушги асуудалтай, дотор халуун ихтэй хүмүүс анхаарч үзэх хэрэгтэй. Ялангуяа тамхи татдаг зуршлаа зогсоон гэдэг ходоодонд тустай хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.  Ногоо жимс сайн хэрэглэх тэр дундаа ногоон өнгөтэй байх хэрэгтэй шүү.  Амны орчим батга  Ядархаар ам тойрч батга гардаг гэдэг. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө дараа ихээр гардаг. Биеэ дулаан байлгаж ус сайн ууж биед хурсан хорт бодисыг...

Арьс чийгшүүлэгч тариа

Image
ХУУРАЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН АРЬС ЧИЙГШҮҮЛЭГЧ ТАРИА Жилийн 4 улирал солигдон цаг агаар эрс тэс уур амьсгалтай болж гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьс хуурайшсанаас болж арьс өнгөө алдан сэвх толбо үүсэх ба арьсанд амархан үрчлээ үүсдэг. Залуу сайхан насандаа арьсаа хуурайшилтаас хамгаалж байнга арчлах нь таныг хөгширөлтөөс хамгаалж өгдөг. Хуурай нөхцөлд арьсаа чийгшүүлэх хамгийн энгийн арга бол өдөрт 2литрээс дээш ус уух юм. Өдөр бүр хүний биеэс хөлс бага багаар гадагшилж байдаг тул биеийн шингэнээ усаар хангаж байх хэрэгтэй. Хуурай арьсыг эмчлэх болон хуурайшилтаас хамгаалах эмчилгээг танилцуулъя. Эмчилгээний арга: Арьс чийгшүүлэгч тариа Чийгшүүлэгч тариа нь арьсны гүн давхаргад шууд Hyaluronic Acid хэмээх бодис агуулсан чийгшүүлэгч тариаг суулгаснаар арьсыг чийгшүүлэн эд эсийг нөхөн төлжүүлж арьсыг дотроос нь толигор өнгөлөг болгодог. Hyaluronic Acid тарианд 200дахин илүү чийгшүүлэгч бодис агуулсан байдаг. Чийгшүүлэгч тариаг тариулсны 2-3 ө...

PRP эмчилгээний сайн тал

Image
Хөгширсөн, гэмтсэн арьсыг эмчлэх шилдэг арга PRP тариа Ихэнхдээ цусан тариа хэмээн нэрлэдэг PRP тариаг олны нүдэнд их өртдөг одууд гоё сайхан харагдахын тулд ихээр тариулдаг байна. Солонгос улсад PRP тариаг одуудийн тариа хэмээн нэрлэдэг. PRP тариа нь арьсны уян хатан, нөхөн сэргээлт, үрчлээ арилгахад сайн учир арьсыг хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх чадвартай юм. PRP тарианы талаарх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцъя. PRP тариа нь өөрийн цуснаас арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг элементүүдийг шүүн, ялгаруулж авсан үүдэл эсийг буцаагаад өөрт нь суулгаж өгснөөр батга, сорви, үрчлээ, сэвх, нөсөөгөөр зогсохгүй үс уналт, арьсны нөхөн төлжилтөнд өндөр үр дүнтэй эмчилгээ юм. PRP тарианы давуу тал: PRP тариа нь өөрийн цуснаас үүдэл эсийг ялгаруулан авч суулгадаг учраас арьсанд үрэвсэл болон харшил, хөхрөлт, хавдалт зэргийг өгөхгүй. Мөн ботокс болон филлер зэрэг шиг химийн бодис агуулаагүй өөрийн цуснаас ялган авсан үүдэл эсийг ашиглан арьсыг нөхөн төлжүүлдэгээ...

Мартын 8-ны урамшуулал

Image
Вонжин эмнэлэг нийт Монгол бүсгүйчүүддээ зориулан  мартын 8-ны багц эмчилгээний хямдрал зарлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу. Website :  http://wonjinbeauty.com  E-mail :  w.mongol@pwj.co.kr

Гөлгөр гөлчгөр арьстай болохын тулд идэх хоол хүнс ;)

Image
Бид өнөөдөр та бүхэндээ толигор гөлгөр гөлчгөр арьстай болоход тань туслах хоол 5төрлийн хоол хүнсний талаар зөвлөгөө өгөх болно.  1. Яргай загас  Яргай загасыг улаан өнгөтэй харагдуулагч Астаксантин найрлага нь "бурхнаас арьсанд өгсөн бэлэг" юм. Ялангуяа батга ихтэй хүмүүст яргай загас шиг хоол хүнс байхгүй гэнэ шүү.  2. Өндөг  Өндөг хүний биед хэрэгцээтэй бүхий л амин дэмийг агуулдаг. Хүмүүс өндөгний шараас илүү цагааныг ихээр хоол хүнсэндээ хэрэглэдэг. Гэхдээ өндөгний шард ихэнх чухал амин дэм нь агуулагдсан байдаг учир түүнийг ч бас битгий орхиорой.  3. Алим Алимны  танины ,  рутозид  найрлага нь хүний биед хурсан хорт бодисыг гадагшлуулах чадвартай. Тодорхой хэлбэл арьсны  хөгшрөлтөөс  хамгаална гэсэн үг. Алиман дундаас дутуу болсон алим илүү сайн байдаг гэнэ шүү.  4. Улаан лооль  Түүнд агуулагдах  ликопин  найрлага нь мөн хорт боди...

Таталт хийлгэхэд санаа зовоодог асуудлууд

Image
Арьс татаад V-хэлбэртэй болно гэж үү? Лифтиннг нь арьсыг татах мэс ажилбар юм. Гэхдээ эрүүний ясыг нарийсгах илбэ шидийн хэмжээний биш юм. Арьс таталт нь үхсэн эсүүдийг сэргээж гүнээс нь татаж өгөх арга юм. Гүний суларсан булчин өөх, арьсыг татаж өгөх үүнээс илүү үр дүнтэй арга байхгүй. Гэвч сүүлийн үед хууль бус мэс ажилбар, зар сурталчилгаа ихсэж санаа зоволт хүмүүс их болсон. Итгэж болохуйц мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах нь хамгийн чухал гэж зөвлөмөөр байна. Таталтыг жил болгон хийлгэх хэрэгтэй юу? Тэгэх хэрэггүй. Арьсны онцлогоос шалтгаалан барих хугацаа өөрчлөгддөг учир заавал давтан хийлгэх хэрэгтэй гэж санаа зоволт хэрэггүй. Эсргээрээ хийлгэсний дараа 6сар-1жилийн хооронд эс дахин төлжиж арьс чангарч өгнө. Хүн бүхний биеийн онцлог харилцан адилгүй байдаг ба бодитоор 2жил үр дүнгээ үзсэн хүмүүс байдаг. Вонжин эмнэлэгийн онцлог нь арьсны гадна талыг татаад орхихгүй гүний эсийг сэргээж өгдөг учир мэс заслын аргаас шалтгаалан 1-5жил хүртэл б...

Гэрийн нөхцөлд хялбар аргаар хийх массаж

Image
ҮРЧЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ МАССАЖ Нас ахих тусам үрчлээ асуудал болдог. Үрчлээний шинж тэмдэг 25аас дээш насныханд илэрдэг. Нүүрэнд суусан ганц ширхэг үрчлээ ч гэсэн хүний насыг хамаагүй овортой харагдуулдаг. Нэгэнт суусан үрчлээ арилахдаа маш хэцүү байдаг. Иймээс үрчлээний эсрэг эмчилгээ хийлгэх, үрчлээний эсрэг тос, үрчлээний эсрэг массаж байнга хийх нв хөгшрөлтийг удаашруулдаг. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар үрчлээ болон арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж арьсны бат бөх чанараа хамгаалж болно. ДУХНЫ МАССАЖ Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй. ЗОВХИНЫ МАССАЖ Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой илнэ. Арьсаа бүү сунгаарай. ХАЦРЫН МАССАЖ Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний д...