Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндээ оношлох

Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндийг оношлох



Батга нүүрнээс гадна нуруу, хүзүү, хуйх гэх мэт олон газарт гардаг. Батга гарч байгаа байрлалаар эрүүл мэндээ оношлож болох нэгэн сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. 


Хацар дээрх батга 
Нүүрний Т зоныг бодвол тослог багатай нимгэн арьстай энэ хэсэгт батга гарвал хурдан эдгэрэхгүй сорви нь ч хурдан арилдаггүй. Хацар дээр батга гарсан бол ходоод элэг муу байгаан шинж гэнэ шүү. Эсвэл хэт чихэрлэг, тослог хоол хүнс хэрэглээд өтгөн хаталт өгсөн бол бас хацар дээр батга гардаг юм байна. Мөн уушги асуудалтай, дотор халуун ихтэй хүмүүс анхаарч үзэх хэрэгтэй. Ялангуяа тамхи татдаг зуршлаа зогсоон гэдэг ходоодонд тустай хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй. 
Ногоо жимс сайн хэрэглэх тэр дундаа ногоон өнгөтэй байх хэрэгтэй шүү. 



Амны орчим батга 
Ядархаар ам тойрч батга гардаг гэдэг. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө дараа ихээр гардаг. Биеэ дулаан байлгаж ус сайн ууж биед хурсан хорт бодисыг гадагшлуулах хэрэгтэй. 


Духны батга 
Хэрвээ таны духан дээр жижиг эржийсэн батга гараад байвал стерсстэй холбоотой байдаг. Дух гэдэс дотортой холбоотой ба хүн их стерсст орвол дагаж өвддөг. Дотор дулааныг нэмж хоолоо сайн шингээдэг байх төдийгүй нойр сайн авах хэрэгтэй. 


Хүзүүн дээрх батга 
Хүзүүний батга духтай адил стерсстэй холбоотой. Хүзүү нь нүүр биеийг холбогч эрхтэн. Энэ хэсэгт батга гарвал маш эмзэг байдаг. Өдөр тутам хүзүүний булчингаа суллах дасгал хөдөлгөөн сайн хийж өгөх хэрэгтэй. 


Нурууны батга 
Том хэмжээтэй батга гарвал сорви нь бараг арга болохгүй байх магадлалтай. Зуны улиралд эмэгтэйчүүдийн хамгийн санаа зовоодог хэсэг. Ядаргаа, өтгөн хаталт, уушгинд хорт бодис хурах, ходоод өвдөх үед нуруун дээр батга гардаг. Тостой хоолноос татгалзан архи тамхи хэрэглэхгүй байх. Хувцас өмсөхдөө хөлс сайн нэвтрүүлдэг давуун материалтай байх. Батга гарлаа гээд хамаагүй үрж угааж болохгүй. 








Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна