Posts

Showing posts from July, 2018

Өөхний эсийн талаарх буруу ойлголт

Image
Өөхний эсийн талаарх буруу ойлголт Өөхний эс гэдэг нь эсийн түвшинд өөхөн эдийн хамгийн бага хэмжигдэхүүн бөгөөд цагаан өөхний эс болон бор өөхний эс гэж 2 ангилна. Ихэвчлэн хүмүүст ад үзэгддэг нь цагаан өөхний эс юм. Учир нь энэхүү цагаан өөхөн эсийн тоо ихсэх тусам таргалалт хурдтай явагдаж бие хүндэрдэг гэж хүмүүс боддог. Гэвч энэ талаарх буруу ойлголтыг залруулахаар энэхүү мэдээллийг хүргэж байна.  1. Өөхний эс нь өөрөө өөхний бөөгнөрөл? - Өөхний эс нь зүгээр нэг өөхний бөөгнөрөл биш амьд эс юм. Дотроо эсийн бөөм, сийвэн, энерги үйлдвэрлэгч митохондри гээд бүгд бий. Зөвхөн өөхийг хадгалахаас гадна, гормоны ялгаралт, биеийн бүх үйл ажиллагаанд оролцож байдаг. Лептин бодисыг өөрөөсөө ялгаруулан биеэн дэхь өөхний хэмжээ багасхад өөхний эс шинээр хувилах үйл ажиллагаанд оролцдог байна.   2. Таргалалттай хүний өөхний эсийн тоо их байдаг? - Манайхны хэлдгээр унаган махтай хүний өөхний эсийн хэмжээ энгийн хүнийхээс хэд дахин илүү байдаг. Ихэвчлэн шилжилтийн нас

Солонгосын уламжлалт анагаах ухаанаар турах арга

Image
Солонгосын уламжлалт анагаах ухаанаар тураах арга Өнөөдөр та бүхэндээ Солонгосын уламжлалт анагаах ухааны аргаар турах аргыг танилцуулж байна. Уламжлалт анагаах ухааны аргаар хүнийг taeyangin, taeeumin, soyangin, soeumin гэж 4 төрөлд ангилдаг бөгөөд тус бүрийн биеийн онцлогт тохирсон дасгал нь өөр өөр байдаг байна.  Taeyangin  Тэяанн-ин нь бөгсөн биеийн хөгжил муу, нарийн тогоруу шиг хөлтэй байх нь элбэг. Эсэргээрээ цээжний хэсгийн хөгжил сайн, хүзүү өргөн, толгой бага зэрэг том байх нь бий. Ийм хүмүүс нь биеийн доод хэсгийн булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд гүйх, дээс үсрэх зэрэг дасгалууд тэдний биед илүү тохиромжтой.  Taeeumin  Тэ-им-ин хүний хувьд биеийн бүх хэсгээр өөх жигд тархсан байх нь элбэг бөгөөд, биеийн хүч сайтай боловч залхуу, хөлс ялгаралт ихтэй байдаг. Нурууны булчин сайн хөгжсөн боловч хүзүүний яс богино. Ерөнхийдөө биеийн бүх хэсгийн яс томт. Эдгээр хүмүүс илүү ихээр хөлс гаргасан богино зайны хурдан гүйлт зэрэг дасгал сургуулилт

Унтуулдаг тариа VS Бүтэн мэдээ алдуулах тариа

Image
Унтуулдаг тариа VS Бүтэн мэдээ алдуулах тариа #мэдээалдуулах #нойрсуулахтариа #бүтэнбиеийнмэдээалдуулалт #өвчингүймэсзасал #хэсэгчилсэнмэдээалдуулалт Гоо сайхны мэс засалд хэрэглэгддэг хамгийн чухал зэвсэг Мэдээ Алдуулалт! Ерөнхийдөө хэсэгчилсэн мэдээ алдуулалт, бүтэн биеийн мэдээ алдуулалт, унтуулдаг тариа гэж ангилдаг боловч ихэнх хүмүүс бүтэн биеийн мэдээ алдуулалт болон унтуулдаг тариа хоёрыг хооронд нь ялгахгүй байх тохиолдол байдаг. Учир иймд унтуулдаг тариа болон бүтэн биеийн мэдээ алдуулалтын талаар ахиж андуурахааргүй болтол нь тайлбарлахаар шийдлээ^^ Унтуулдаг тариа? Унтуулдаг тариа нь судсаар хийгддэг тариа бөгөөд маш богино хугацаанд ховсд ороод унтаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ үед хүний бие тайвшран унтаж байгаа моданд ордог бөгөөд өөрөө өөрөөрөө амьсгалж, өвчин мэдрэх мэдрэмж нь түр зуур байхгүй болдог.   Бүтэн биеийн мэдээ алдуулалт Бүтэн биеийн мэдээ алдуулалт нь биеийн бүх хэсгийг мэдээ алдуулснаар хариу үйлдэл үзүүлэх, өвчин мэ

Уруулны үзүүр сэтлэх мэс ажилбар

Image
Уруулны үзүүр сэтлэх мэс ажилбар  Сүүлийн үед эр эм, хөгшин залуу гэлтгүй бүгд хошуурах болсон мэс заслын нэг болох уруулны үзүүр засах, хэлбэр засах мэс ажилбарын талаар сонирхуулж байна. Ерөнхийдөө урууланд хийгддэг мэс ажилбарыг энгийн мэс ажилбар, уруулны үзүүр сэтлэх мэс засал гэж 2 ангилж болно. Эхнийх нь урууланд ботокс болон филлер зэргийг шахаж уруулны хэлбэрийг хүссэн хэмжээгээрээ бамбагар бөгөөд инээж буй мэдрэмж төрөхүйц хэлбэрийг бий болгодог бол 2дахь арга нь мэс заслын тусламжтайгаар зүсэлт хийж уруулны үзүүрийн өнцөг, урт зэргийг өөрчилдөг.  Хамгийн эхний аргын хувьд 6-1жилийн дотор дахин мэс ажилбар хийлгэх шаардлагатай бөгөөд мэс хүргээгүй гэдэг утгаараа уруулны хэлбэрт их хэмжээний өөрчлөлт авч ирэх боломжгүй байдаг. Гэвч тэр чинээгээрээ аюул багатай мэс засал хийлгэхээс айж буй хүмүүст тохиромжтой мэс ажилбар бөгөөд ерөнхийдөө 10минутын дотор хийгдэж дараагийн өдөр гэхэд хавдар ба хөхрөлт нь гарах боломжтой. Харин хоёр дахь арга болох уруулны үзү

Two jaws буюу дээд доод эрүү засах мэс ажилбар, зөвхөн гадаад үзэмж засах бус дотор талаасаа ч үүргээ гүйцэтгэхэд асуудалгүй байх нь чухал

Image
Two jaws буюу дээд доод эрүү засах мэс ажилбар, зөвхөн гадаад үзэмж засах бус дотор талаасаа ч үүргээ гүйцэтгэхэд асуудалгүй байх нь чухал #нүүрниймэсажилбар  #жижигнүүр  #зөвдүртөрх  #уртнүүр  #буруузуулт  #солонгосгоосайхныэмнэлэг  #солонгосэмнэлэг  #нүүрниймэсзасал  #вонжингоосайхныэмнэлэг  #солонгосыншилдэггоозаслынэмнэлэг  Сүүлийн үед дээд доод эрүү засах мэс ажилбарыг жижиг нүүр, зөв хэлбэртэй болох зорилгоор хийлгэж буй алдартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.  Тэр ч бүү хэл өөрийгөө мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч зарлан тунхаглах нь ч энүүхэнд. Интернэтээр цацагдаж буй тухайн алдартнуудын өмнөх ба дараах зургыг харьцуулаад харвал үнэхээр итгэхийн аргагүй өөрчлөлтүүд хийгдсэн байдаг. Энэ байдал нь энгийн хүмүүсийн анхаарлыг ихээр татаж дээд доод эрүүний мэс засал хийлгэхийг хүсэгч хүмүүсийн тоо эрс ихэссэн.  Гэвч энэхүү дээд доод эрүүний мэс засал нь эрүү нүүрний гажигтай, буруу зуулттай, нүүрний хэлбэр нь энгийн хүнийхээс буруу хөгжсөн хүмүүст зори

Эмтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Image
Эмтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд Өтгөн хаталын эсрэг эм ба сүү Сүү нь хүчиллэг чанартай бүтээгдэхүүн учир ходоодны хүчиллэг байдлыг саармагжуулж өгдөг үйлчилгээтэй. Гэсэн хэдий ч нарийн бүдүүн гэдэс хүртэл очих ёстой өтгөн хаталын эмийг сүүтэй хамт ууснаар тухайн эмийг ходоодон дотор нь сүүтэй холилдон эмийн үйлчилгээг үгүй хийдэг байна. Зөвхөн эмийн үйлчилгээ үгүй болоод зогсохгүй гэдэс өвдөж хийгээр дүүрэх асуудлыг үүсгэдэг байна. Зөвхөн өтгөн хаталын эм төдийгүй антибиотикийн төрлийг эмийг ч мөн адил сүүтэй хамт ууж болдоггүй байна. Учир нь сүү нь антибиотикийн хүчин чадлыг саармагжуулж цусаар дамжин биеэр тархах ёстой эмийн хэмжээг багасгадаг байна. Даралтны эм ба банана Даралтны эмийг уухдаа калигаар баярлаг бананатай хамт хольж хэрэглэхээ болих хэрэгтэй. Учир нь даралтны эм нь шээс гадагшлуулах үйлчилгээг агуулдаг бодис нь биен дэхь калийг гадагшлуулахгүйгээр барьж тогтоодог байна. Энэ үед калигаар баярлаг бананаг идсэн