Posts

Showing posts from January, 2016

Эмгэн шулам Хун Жи Ён

Image
Түүнийг түүхийг товч танилцуулъя.  Дөрвөлжин эрүү шаамий эрүүнээс болж сэтгэлээр унадаг байсан тэрээр  Толинд хархаас дургүй нь хүрч найз нартайгаа уулзвал элдвээр хэлж гомдооно.  Дулаахан инээмсэглэлтэй, гэрэлтсэн цоглог нүдтэй түүнд мухир хамар дөрвөлжин эрүү заяасан нь харамсалтай.  Эрүүгээ нуух гэж байнга үсээ урдуураа гаргана.  Зуны халуунд нүүрэн дээр нь яр шарх салахгүй.  Мэс заслын дараа хамгийн хийхийг хүссэн зүйл нь үсээ мэлзийтэл боох гэнэ шүү.  Түүний хүссэн хүсэл хэрхэн биелсэн гэдгийг бичлэгээс үзээрэй.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу. Website :  http://wonjinbeauty.com  E-mail :  w.mongol@pwj.co.kr

Үс уналтад нөлөөлдөг амьдралын хэв маяг

Image
Үс уналтыг амьдралын хэв маягаа солиод үзвэл багасгах боломжтой. Өвлийн хүйтэн хуурай цаг агаарт хуйх хуурайшиж эмзэг болдог учир та өдөр тутмын амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийгээд үзээрэй. Бид хүмүүсийн нийтлэг гаргадаг доорх 3 зуршилыг танилцуулж байна. 1. Өглөө үсээ угаах Үс уналт таны санааг зовоож байгаа бол шөнө унтхаасаа өмнө үсээ угаагаарай. Бүхэл өдрийн турш хурсан тоос шороо хуйх үсэнд дүүрсэн байдаг. Иймээс унтахын өмнө эдгээрээс салж цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тоос шороо нь хуйх үсэнд гэмтэл үүсгэн үс уналтыг бий болгодог. Мөн өглөө үсээ угаагаад сайн хатаахгүй гарах нь маш муу зуршил юм. Хүйтэн хуурай салхи хуйхыг гэмтээн амархан гэмтээдэг. Унтахын өмнө үсээ угаагаад хуйх хэсгээ сайтар хатаагаад унтаж байгаарай.  2. 5минутаас дээш шампунь хэрэглэх  Үс уналтанд зориулсан шампуныг түрхээд удаан байлгавал сайн гэж боддог хүмүүс байдаг. Гэвч ингэж үсэнд шампунь түрхээд удаан байлгах нь эсрэгээрээ хуйханд гэмтэл учруулдаг муу талтай. Хэдий сайн найрлага ч гэ

23 насандаа хийсэн өөрчлөлт-4

Image
[30хоногийн дараа] Хаван буусаар л байна Мэс засал хийлгээд 1сар өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бөөн л юм боллоо. Аманд байгаа аппаратаас болоод ярихад хэцүү байгаа ч амьдарч болохоор байна. Хаван хурдан бууж байгаа үүнээс илүү буух болов уу гэсэн ч буусаар л байна. Дахиад жоохон буучихвал нүүрний хэлбэр бүрэн гарч ирэх болохоор өдөр бүр л баяр хөөртэй байна. Өглөө босоод ирэхээр хамар хавдчихсан хэд хэд оролдоод ирэхээр жижиг болчихно. Инээдтэй..., 14хоногийн өмнөөс гоймон, зөөлөн юмыг  зажлаж  идэж байна. Уг нь бол болохгүй гэдэг ч гайгүй л юм шиг байна. Гэхдээ та тэгж болохгүй шүү. Асуудал үүснэ. Найз нар маань, удаан уулзаагүй хүмүүс хараад бүр гайхаж хоцорсон Бүр танихгүй хүмүүс ч байна  лээ . Өнөөдөр эмнэлэгт очиж амандаа байгаа аппаратаа авахуулсан. Ингэж нэг сайхан болох гэж. Ярихдаа тод дуудлагатай болсон.  Шүдний эмнэлэгрүү буугаад эмчийн үзлэг хийлгээд тэгшлэх аппаратаа зүүсэн.  1жил орчим зүүх юм шиг байна.  2009оноос хойш зүүсэн ап

[Хоолны цэс] Зайдастай өндөгний ороомог

Image
Өнөөдрийн блогтоо гоо сайхантай холбоогүй хоолны цэсний талаар оруулахаар шийдлээ.  Хийхэд хялбар учир өглөө ажилдаа гарахаасаа өмнө хийж идээрэй.  Өглөөний цайг өөртөө гэдэг шүү.  Хийх дараалал:  Өндгөө бага зэрэг давс хийгээд сайтар хутгаж өгнө.  Зайдсаа зүгээр өндгөндөө хийгээд ороохоор болсны дараа зайдас нь гулгаад уначихдаг юм байна лээ.  Тэгэхээр бага зэргийн гурил түрхээд ороогоод үзээрэй.  Унахгүй амар байх болно.  Хайруулын тавгаа халаагаад бага зэргийн тос асгаарай.  Галаа багасгаад өндгөө нимгэн тарааж өгнө.  Ингээд зайдсаа тавиад сайхан ороогоод өгөөрэй.  Ороож байгаад бага зэрэг ороогоогүй хэсэг үлдээгээд тэр хэсэгт нь нэмээд өндөг асгаад өгөөрэй.  Бага зэрэг том болгоно гэсэн үг.   Ингээд ороогоод бэлэн болсон байдал.   Өндгөө бүгдийг нь нэмж асгаад сайхан шарлуулаад шараад өгөөрэй.  Идэхэд тохиромжтой зүсээд дээр нь бага зэрэг бяслаг тавьж өгсөн ч болно. 

23 насандаа хийсэн өөрчлөлт-3

Image
[Мэс заслын дараа 14хоног] Амьдрах сайхан байна шүү Амьдрал ийм сайхан байдаг  бил  үү? Хамар битүүрэхгүй төвөгтэй зүйл юу ч үгүй болсон.  Хааяа өглөө оройдоо аман дотор юм татаад байгаа юм шиг санагддаг.  Өнгөрсөн долоо хоногт эмнэлэг орж эмчтэйгээ уулзаад ирсэн.  Хагалгааны үр дүн маш сайн, хаван сарын дараа гэхэд бараг байхгүй болох нь гээд гайхаж байсан шүү.  Эмч маань хурдан эдгэрч байна гэж  хэлэхэд  нь үнэхээр баяртай байгаа.  8дахь хоног дээр маск зүүхгүй  эмнэлгээр  явсан.  Эмнэлэг дээр ирээд ариутгал хийлгээд, хэдэн утас  авахуулаад  хоёр  резин   авахуулаад  хоёрыг үлдээсэн.  Амаар амьсгалах боломжтой болж сайн биш ч ярих хэмжээтэй болсон.  Амны дасгал, ганцаараа резин зүүх дасгал хийж сурсан.  Дасгалаа хоёр өдөр хийсэн чинь 2 хуруу орох хэмжээний ам нээгддэг болсон.  Тэр хэмжээгээр минь эдгэрэх хурд сайн байна гэсэн үг.  Зарим хүмүүс  зажлахад  хүртэл хэцүү байдаг гэсэн чинь би гоймон идэх хэмжээтэйгээ болсон.  Эмнэлгээс өгсөн хаван буулгах эмчилгээг

Өвөл хийлгэхэд тохиромжтой хагалгаа

Image
Байнга асуугддаг асуултын нэг  "өвөл хагалгаа хийлгэх зүгээр байдаг уу?"  "хүмүүс өвөл ямар хагалгаа их хийлгэдэг вэ?"  "өвөл хагалгаа хийлгэвэл хурдан эдгэрдэг үү?" гэх мэт өвлийн улиралтай холбож хагалгааны талаар их асуудаг.  Тиймээс танд өвөл хийлгэж болох хагалгааны талаар бяцхан санаа өгч байна.  Мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг сайтаас авч болох ч товчхон мэдээлэлийг доорх байдлаар оруулж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу. Website :  http://wonjinbeauty.com  E-mail :  w.mongol@pwj.co.kr

23 насандаа хийсэн өөрчлөлт-2

Image
Мэс засал хийлгээд 7хоногийн дараа Өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа миний дүр төрх надад таалагдаж байна.  Надаа хагалгааны дараа 3,4 дэх хоног хэцүү байсан. Эмнэлгээс гарсны дараа 1-2минут алхах хүртэл хэцүү байлаа. Амаараа амьсгалж чадахгүй, хамар битүүрээд эм дусаагаад ч нэмэргүй.  Аав ээж маань гэрт ирээд бүх юм бэлдээд өгсөн ч бүр давраад эм уухаасаа хүртэл залхуу хүрмээр санагдаад. Яалт ч үгүй баргын хүн хийлгэдэг хагалгаа биш юм. Би өдөр тутам хийдэг байсан үйлдэл амьсгалах, инээх, идэх, уух, ярих, хүнтэй уулзах зэрэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгосон. Тиймээс хагалгааны дараа бүх зүйлд талархаж амьдрах болно. Хэцүү 3,4хоног өнгөрсний дараа арай гайгүй болж эхэлсэн Амьсгалахад амар, эмээ хүртэл ганцаараа уух хэмжээний аргаа олсон. Бага багаар сайжраад байгаа нь илт мэдрэгдсэн, өдөр ирэх тусам нүүр жижиг болоод их таалагдаж байна шүү. 7 дахь хоногийн өглөө.  Одоо өглөө нүд бүрэн нээгдэж бие ч хөнгөрөөд ирсэн.  Бүр хагалгаа хийлгэсэн г

Гэдэсний өөх яагаад амархан арилдаггүй вэ?

Image
Яаж ч хөлсөө урсгаад алга болдоггүй унжсан гэдэс. Яагаад тэгдэг юм бол? АНУ-ын эрүүл мэндийн нэгэн сайтаас гаргасан мэдээлэл олны анхаарлыг маш ихээр татах болсон. * Хийж буй дасгалаа дахин нэг шалгаж үзээрэй. Хоолны дэглэм бариад дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний өөх арилахгүй бол хийж байгаа дасгалаа дахин нэг хянаж үзээрэй. Өөхөө хайлуулах гэж байгаа бол гүйх гэх мэт хүчил төрөгчийн солилцоог сайжруулах йспорт хийдэг бол гэдэсний махыг арилгахад булчингын дасгал хөдөлгөөн хамт хийж өгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гантел өргөлөө гээд эрэгтэй хүн шиг хурдан булчин хөгжидөггүй. Шалтгаан нь эрэгтэй бэлгийн даавар бага учир булчин үүсэх чадвар бага гэсэн үг юм. Хэмжээг нь тааруулсан булчин хөгжүүлэх дасгал нь эмэгтэй хүний биеийг илүү цэгцтэй харагдуулдаг.  * Хоолны сонголтоо дахин нэг шалгаарай Цагаан талх нарийн боов, чихэртэй ундаа, чихэр их орсон хоол хүнс нь хүний биед үрэвсэл үүсгэх магадлалтай. Эмч нар "гэдэс орчмын өөхлөлт

23 насандаа хийсэн өөрчлөлт

Image
Сайн байна уу? 23жилийн турш намайг зовоосон шанага шиг эрүүнээсээ салахаар боллоо. Буруу зуултаас болоод төвөгтэй зүйлүүд их тохиолдоно. Хүний өөдөөс  цэх  хараад инээж чадахгүй, олигтой хэдэн үг ч хэлж чадахгүй. Гадаад  үзэмжиндээ  их анхаарал хандуулдаг болоод ч  тэрүү  өвөл урт хоолойтой цамцаар эрүүгээ таглаж явна. Үзэмж чухал ч хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд талаасаа юм. Буруу зуулттай хүмүүс ихэвчлэн эрүү үе, хоол боловсруулах эрхтэн, ходоодны шүүрэл их ялгарах зэрэг өвчлөлтэй байдаг. Би ч гэсэн амаа том ангайхаар эрүү өвдөж, таг таг гэсэн дуу гарч, мултарч байгаа мэт мэдрэмж төрдөг. Хоол хүнсийг сайн зажлахгүй болохоор хоол шингэхгүй өдөр эм байнга уух болдог. Тиймээс эрүүл мэнд талаасаа гадаад үзэмж талаасаа ч хамт засагдана гэхээр мэс заслын үр дүнг сэтгэл догдлон хүлээж байна. Бараг 7хоног эмнэлгээр явж зүрхний бичлэг, цусны шинжилгээ зэрэг олон төрлийн шинжилгээ хийлгэсэн. Бас би шүдний аппарат бараг 5жил зүүсэн болохоор мэс заслын өмнөх төмөр аппа

Хөхний имплант шинээр гарлаа

Image
Манай эмнэлэг 2016оноос хөхний мэс засалдаа MOTIVA имплант ашиглах боллоо.  Өмнө ашиглагдаж байсан имплантууд гадарга нь арзгар биетэй байдаг байсан бол MOTIVA илүү зөөлөн биетэй болж ирсэн.  Түүнээс гадна мэс засал хийсний дараа барих мэдрэмж илүү зөөлөн өөрийн мэт байх гэнэ.  Хөхний мэс заслын хамгийн чухалчлах зүйл бол өөрийн мэт байдал юм.  MOTIVA хиймэл эд энэ чанарыг дээд зэргээр илэрхийлэх боломжтой.  Өмнө ашиглагдаж байсан олон хиймэл эдийн дутагдалтай талыг сайжруулан гарч ирсэн энэхүү хиймэл эдийг ашиглах албан ёсны эрхийг манай эмнэлэг авсан байгаа.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу. Website :  http://wonjinbeauty.com  E-mail :  w.mongol@pwj.co.kr