Арьсны тухай ерөнхий ойлголт

Арьс гэж юу вэ?
 
Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%ийг эзэлдэг, 1,5-2м талбайтай, 0,05-5мм хүртэлхи зузаантай бөгөөд нийт 3үе давхаргаас бүрддэг.


1. Эпидэрмис буюу өнгөн давхарга
2. Дермис буюу жинхэнэ арьсны давхарга
3. Гиподермис буюу өөхөн давхарга

Эпидермис буюу өнгөн давхарга нь хамгийн  гадна талд арьсны хамгийн нимгэн давхарга юм. Биеийн аль хэсэгт байгаагаас хамааран харилцан адилгүй зузаантай байдаг. Тухайлбал, нүдний зовхи хэсэгт эпидермис давхарга хамгийн нимгэн байх бөгөөд гарын алга, хөлийн ул, өгзөг хэсэгт хамгийн зузаан байдаг.


Эпидермисийн суурийн давхрааны эсүүд митоз хуваагдлаар хуваагдан өргөст мөхлөгт давхарга руу шилжин аажмаар тунгалаг болон эвэрлэг давхарга руу шилжин эцэстээ гууждаг. Энэ хугацаа нь дунджаар 8-9долоо хоногийн хугацаанд явагдах бөгөөд энэ хугацааг арьсны өнгөн хөрс бүрэн төлжих хугацаа гэдэг.
 
Эпидермисийн давхаргад олон төрлийн эсүүд байх ба үүнд :
* 1эгнээ бортгон эс
* Мелацонит-арьсны өнгийг тодорхойлох ба арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж меланин хэмээх бодис ялгаруулдаг.
* Лангергансийн эс-макрофаг
* Меркелийн эс-өнгөц мэдрэхүй
* Кератиноцит гэх мэт өөр олон төрлийн эсүүд бий.
 
Арьсны өнгөн хөрс буюу эпидермис нь цусны судасгүй ба доод талын дермис буюу жинхэнэ арьсны давхаргын 5 давхрааны эсүүд нь өөр хоорондын эс хоорондын десмосом холбоогоор холбогдсон. Гэтэл арьсны тэжээл алдагдсан тохиолдолд арьс суларч амархан гэмтдэг.


Дермис буюу жинхэнэ арьсны давхаргын зузаан 0,45-4,9мм байдаг. Дермисийн давхарга нь *хөхлөг (stratum papillarae), *торлог (stratum reticularae буюу үндсэн давхрага) гэсэн 2давхаргаас бүрддэг.
 
Гиподермис буюу арьсан доорхи өөхөн давхаргын арьсыг хамгаалах болон дулааныг зохицуулах үүрэгтэй байдаг.


Web site : wonjinbeauty.com
 
 
 
Facebook id : Wonjinmn
Kakao Talk id : Wonjinmn
 
Tel : 010-4370-3331 / 070-4706-8636  
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна