Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2

Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2 

Өндөгний цагаан


Өндөгний цагаанд агуулагдсан уураг амин хүчил нь нүхжилтийг агшаах үр дүнтэй байдаг. 3ш өндөгний цагааныг ялган авч цагаан хөөс үүстэл нь хутгаж өгнө. 
Гараараа юмуу хөвөнтэй мод ашиглан хөөсийг асуудалтай хэсэгтээ түрхэн хатаасны дараа бүлээн усаар зайлж өгнө. 

Улаан лооль 


Улаан лоолы нимгэн хэрчээд 15мин орчим нүүрэн дээр тавьж өгсөнөөр түүнийг найрлаган дахь ликуфен нь батганы сорвыг арилгаж өгөх үүргийг гүйцэтгэнэ. 

Минт 


 Минт навчийг хатаагаад устай хольж хандлаад шүүсийг нь нүүрэндээ түрхэж өгнө. 
Түрхсэн даруй нүүр сэрүү татаж эхлэх ба байнга түрхээд байвал бараантаж тогтсон батганы сорви цайрч эхэлдэг. 

Лемон 


Лемон нь батганы вирусыг устгагч байгалийн гаралтай уусмалын үүргийг гүйцэтгэдэг. Долоо хоногт 2-3удаа батганы сорвин дээрээ түрхээд байвал сорви бүдэгсэж алга болно. 

Алое 



Алое нь арьсыг тайвшруулах үүрэгтэй. Цэвэр алое авч маск тавибал түүний найрлага нь арьсанд нэвтрэн орж сорви батга арилгах арьсны эсэргүүцэлийг сайжруулна. 

Төмс



Төмс гайхалтай вирус устгах үр дүнтэй хүнсний ногоо юм. Зун наранд түлэгдсэн арьсыг тайвшруулахад хүртэл төмс шиг сайн зүйл үгүй. Батга гарсан хэсэгтээ төмсөөр үрж өгвөл батганы сорви бүдэгсэж ирнэ. 

Зөгийн бал 



Зөгийн бал нь арьсанд хамгаалагч бүрхүүл үүсгэн тэжээл өгөхөд тустай гэдэг. Ялангуяа хөгшрөлтөөс сэргийлэх вирус арилгах, хурцадсан хэлбэртэй батгыг тайвшруулах арьс нөхөн сэргээх гэх мэт олон үйлчилгээтэй. 
Дангаар нь түрхсэн ч үр дүнг нь шууд мэдрэх болно. 





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна