Posts

Showing posts from March, 2020

Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ?

Image
Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ? ✅ Муруй хамрын мэс засал гэж юу вэ? - Хамар нэг тал руугаа муруйж улмаар гадаад үзэмжинд нөлөөлөх мөн хамар битүүрэх толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх үед хийгддэг мэс заслыг муруй хамар засах мэс засал гэнэ. ✅ Мэс засал санал болгох хүмүүс - Хамар муруйснаас нүүрний тэгш хэм алдагдсан тохиолдолд - Хамрын муруйлт их биш ч хамар байнга битүүрэх, хамрын өвчин, үрэвсэл байнга үүсэх - Функциональд асуудал үүссэн хүн - Хамрын нүх нь далийсан хүн - Хамрын хиймэл эд далийсан хүн - Муруй хэлбэргүй хамартай - Хамраа гэмтээж муруйлгасан тохиолдолд ✅ Мэс засал хийх арга Хамрын муруйлтын хэмжээ, хэлбэрээс хамааран мэс засал хийх арга өөр өөр байна. ➡️ Арга 1: Мөгөөрс, эд суулган тэгшлэх арга Муруй хамрыг тэгшлэх аргуудаас хамгийн энгийн арга бөгөөд бага зэрэг муруй, бага зэрэг өөр хэмжээтэй харагддаг хэсэгт мөгөөрс суулган тэгшилж өгдөг арга юм. ➡️ Арга 2: Хамрын ясыг тэгшлэх арга