Posts

Showing posts from August, 2016

Монтгор хамрын үзүүрийг нарийсгаж болох уу?

Image
Хамрын үзүүр монтгор Нарийсгаж болох болов уу?   Өргөн тархсан хамар, мэлийсэн том н үүр , унтаад сэрэхэд хамар атгасан гар шиг томорч хавдаж том хамарт гэж хочлуулж ирсэн тэр . Яаж ч янзалж будаад нэмэргүй , өвгөд хөгшчүүлийн буянтай хамар гэж дуудах нь одоо түүнд тийм ч сайхан сонсогдохоо байсан. Филлер тариа хийлгээд б үүр ч монтгор болсон хамрын үзүүр Нэг найзынхаа з өвлөснөөр хамрын үзүүртээ филлер хийлгэсэн ч хамрын үзүүр бүүр ч монтгор болчихсон . Харин хамрын нуруу л бага зэрэг өндөр болсоноос биш , өргөн тархсан хамрын үзүүр бүүр тодорч гараад ирсэн юм шиг санагдсан . Шалтгаан нь юу юм бол ? Монтгор хамар + Хамрын яс товойж гарсан б үргэд хамар засах мэс засал хийлгэх хэрэгтэй гэж оношилсон . Нарийн шинжилгээний хариуд, энэх үү эмэгтэй нь хамар их хэмжээгээр монтойж гарснаас гадна , б ү ргэд хамартай гэж оношлогдсон . Дээрээс нь хамрын арьс зузаан, хамрын нурууны яс товойж гарс

Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2

Image
Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ? - 2  Өндөгний цагаан Өндөгний цагаанд агуулагдсан уураг амин хүчил нь нүхжилтийг агшаах үр дүнтэй байдаг. 3ш өндөгний цагааныг ялган авч цагаан хөөс үүстэл нь хутгаж өгнө.  Гараараа юмуу хөвөнтэй мод ашиглан хөөсийг асуудалтай хэсэгтээ түрхэн хатаасны дараа бүлээн усаар зайлж өгнө.  Улаан лооль  Улаан лоолы нимгэн хэрчээд 15мин орчим нүүрэн дээр тавьж өгсөнөөр түүнийг найрлаган дахь ликуфен нь батганы сорвыг арилгаж өгөх үүргийг гүйцэтгэнэ.  Минт    Минт навчийг хатаагаад устай хольж хандлаад шүүсийг нь нүүрэндээ түрхэж өгнө.  Түрхсэн даруй нүүр сэрүү татаж эхлэх ба байнга түрхээд байвал бараантаж тогтсон батганы сорви цайрч эхэлдэг.  Лемон  Лемон нь батганы вирусыг устгагч байгалийн гаралтай уусмалын үүргийг гүйцэтгэдэг. Долоо хоногт 2-3удаа батганы сорвин дээрээ түрхээд байвал сорви бүдэгсэж алга болно.  Алое  Алое нь арьсыг тайвшруулах үүрэгтэй. Цэвэр алое авч маск тавибал түүний найрлага нь арьсанд

Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ?

Image
Гэрийн нөхцөлд батганы сорвио хэрхэн арилгах вэ?  Буруу шахаад үрэвсүүлээд тэрнээс болж сорви үүссэн батганууд.  Батга ариллаа гээд сорви нь бас нэг асуудал Гэрийн нөхцөлд батганы сорви арилгахад хэрэгтэй гарийн доорх материал юу байдаг болох вэ?  Доорх материалууд ямар ч айлд байдаг гарийн доорх зүйл юм.  1. Өндөгний цагаан  2. Улаан лооль  3. Гаа 4. Лемон  5. Алое 6. Төмс  7. Зөгийн бал  Харин дээрх материалаар хэрхэн арилгах нь  гайхалтай санагдаж байгаа биз?  Бид дараагийн блогтоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.         

Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ?

Image
Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ?  Өөх суулгах мэс засал хийлгэсний дараа , суулгасан өөхөө удаан хадгалахын тулд мэс заслын дараах арчилгаа маш чухал . Мэс заслын дараа хаван буулгах нь чухал ч , суулгасан өөх сайн шингэж үр дүнгээ үзүүлэх нь бас чухал юм . Нүүрэнд суулгасан өөх нь 100% үлдэх биш , хаван буух явцад шингэж алга болдог . Өөх суулгах мэс заслын дараа хэрхэн яаж арчилсанаас хамаарч , мэс заслын үр дүн хамаарна . 1. Суулгасан өөхөнд цочирол өгөхгүй байх хэрэгтэй . Өөх суулгах хэсэг дух , хацар , урд талын шанаа , эрүү бөгөөд нүүрний хамгийн их гар хүрдэг хэсэг юм . Тиймээс өөх суулгасны дараа гараараа хүрэх юмуу оролдохгүй байх хэрэгтэй . Нүүрэнд суулгасан өөх нь нүүрэнд бүрэн сууж , нүүрнээс шим тэжээл аваад эхэлбэл бөмбииж гарч ирсэн хэлбэрээ удаан хадгалдаг . Суулгасан өөх бүрэн сууж өгтлөө 14-1 сар болох бөгөөд , энэ үед өөх суулгасан хэсгийг хүчтэй үрэх , маажих , оролдвол өөх хайлж алга болдог . Аль болох өөх суулгасан хэсгийг

Хөхний мэс засал санаа зовоож байна уу?

Image
Хөхний мэс засал санаа зовоож байна уу?  Та өөрөө хөхний мэс засал хийлгээд хүмүүс яагаад хөхний мэс засал хийлгэдэгийг мэдэх болно.  Хөх хийлгэснээр та биед өөрчлөлт орох төдийгүй таны ирээдүйн амьдралд өөрчлөлт орж өөртөө итгэх итгэлийг олж авна.  Тиймээс олон олон эмэгтэйчүүд цаг заваа гаргаж ,өвчинг тэвчиж хагалгаа хийлгэдэг.  Адилхан хиймэл эд, адилхан хэмжээтэй байлаа ч хувь хүний биеийн онцлог мөн эмчийн чадвараас шалтаалан үр дүн гарч ирнэ.  Мэс заслын арга олон төрөл байдаг учир гайхаж мэдэхийг хүссэн зүйл их байхаас аргагүй юм.  Мэс заслын арга гээд интэрнэтээр дүүрэн танилцуулга байгаа ч яг аль нь танд тохирох эсэхийг мэдэхгүй гайхаж хоцордог.  Тиймээс мэргэжлийн эмнэлэг хандан эмчийн зөвлөгөөг авах нь чухал.  1. Эхлээд өөрийн онцлогийг мэдэх  Өндөр, биеийн жин, цээжний тойрог, тааз, хөхний хэлбэр, унжилт байгаа эсэх, гараа их ашигладаг эсэх, ямар ажил хийдэг эсэх зэргийг мэдэх хэрэгтэй.  2. Танд тохирсон имплантны хэмжээ хэлбэр, мэс заслын

Унжсан хөхийг яаж засах вэ?

Image
Унжсан хөхийг яаж засах вэ?     Асуулт Сайн байна уу , 40 хүрч яваа хөхүүл эмэгтэй байна .  Хүүхэд   их   хөхүүлсэнээс болж хөхний хэлбэр их алдагдсан . Хөхний хэмжээ Bcup боловч , хөхний даруулга зүүхгүй бол хөх их унжиж хөхний мэс засал хийлгэх талаар бодож байна . Хариулт Залуу байхад чанга байсан хөх жирэмслэлт , төрөлт , нас ахиснаас болж бага багаар арьс суларч унжиж эхэлдэг . Ийм тохиолдолд унжсан хөхний хэлбэр засах мэс заслыг хийснээр , хатуу , сэргэг хөхтэй болох боломжтой байдаг . Ганц бие эмэгтэйчүүдийн хувьд , богино хугацаанд их хэмжээгээр жин хаясанаас болж хөх унждаг бол , том хөхтэй байсан эмэгтэйчүүдийн хувьд   жирэмслэлт болон хүүхэд хөхүүлсэнээс болж гэнэт хөх томрох , багассанаас болж хөх унждаг . Хөх хэр их унжсан байгаагаас хамаарч мэс заслын арга өөр байдаг .  Мэс заслын аргаар бол   1. Хөх өргөх мэс засал   2. Хөх багасгах мэс засал   3. 오 хэлбэрээр зүсэлт хийх зэрэг аргууд байх бөгөөд ,  Унжсан хөхөнд зүгээр хөх т

Шүдээ зөв арчлах арга

Image
Шүдээ зөв арчлах арга Гялалзсан танан цагаан шүд таны чимэх бас нэгэн хүчин зүйл юм.  Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэдэг шиг шүдэндээ хүртэл гоо сайханд орох цаг болсон.  Шүдний өнгө  Шүдний өнгөнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Төрөлхийн шар, цагаан, хөх туяатай шүд байдаг.  Төрөлхийн шалтгааныг солиход хэцүү. Мөн кофе, карэй, кола, вино зэрэг өнгөтэй хоол хүнс, тамхи зэрэг нь шүдний өнгөн хэсгийн өнгийг хувиргадаг.  Түүнчлэн мэдрэл нь үхсэн шүдийг удаан байлгаад байвал шүдний өнгө харлах, шүд ургах явцад буруу эм тариа хэрэглэвэл шүдний өнгө өөрчлөгдөх явдал байдаг.  Энэ тохиолдолд шүд цайруулах эмчилгээний тусламжтай өнгийг сэргээж өгнө.  Цайруулах эмчилгээ нь тусгай бодис агуулсан эм болон лазерийн тусламжтай хийгддэг.  Сувгийн эмчилгээ Шүд хорхойтолт архагшин мэдрэл хүртлээ үрэвсэл үүссэн, хорхойтоод удаад шүдний өнгө хувирсан байвал сувгийн эмчилгээ хийж дотор талаас нь бүрэн цэвэрлээд шүдийг бүхэлд нь бүрэх краун хийж өгнө. Ингэхээд

Шивээсний будаг яагаад чухал вэ?

Image
Шивээсний будаг яагаад чухал вэ? Зун гол дээр очоод усанд зугаацаж байгаад гарч ирэхээр хамаг будаг шунх арилаад би хэн бэ гэхээр болдог.  Мөн өглөө болгон адилхан хөмсөг зурах гэж үгээ хэлдэг ч хүмүүс бий.  Дээрх хүмүүст санал болгох гоё санаа бол гоо сайхны шивээс юм.  Гоо сайхны шивээс гэхээр хөхрөч, улайсан алаг цоог болсон үүрд арилахгүй шивээс гэж бодож болох юм.  Гоо сайхны шивээс нь бидний мэддэг энгийн шивээснээс өөр юм.  Гоо сайхны шивээс дотроо будаг маш чухал байдаг.  Өнөөдөр та бүхэндээ будагны талаар бага зэргийн зөвлөгөө өгье.  Чадвар? Будаг?  Хамгийн чухал нь байгалийн гаралтай будаг ашиглаж байгаа эсэх юм.  Шивээс хийлгэж байгаа хүмүүс өөртөө ямар будаг ашиглаж байгаа мэддэггүй, асуудаг ч үгүй хүмүүс их байдаг.  Байгалийн гаралтай будаг ямар ялгаатай байдаг вэ?  Бидний мэддэг шивээсний будаг нь эхлээд шивээс хийсний дараа тод гоё харагдаж байснаа аажимдаа будаг нь тархаж хөхрөөд эсвэл улаан будаг л үлдсэн байдаг.  Байгал

Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндээ оношлох

Image
Батга хаана гарч байгаагаар эрүүл мэндийг оношлох Батга нүүрнээс гадна нуруу, хүзүү, хуйх гэх мэт олон газарт гардаг. Батга гарч байгаа байрлалаар эрүүл мэндээ оношлож болох нэгэн сонирхолтой зөвлөгөө хүргэж байна.  Хацар дээрх батга  Нүүрний Т зоныг бодвол тослог багатай нимгэн арьстай энэ хэсэгт батга гарвал хурдан эдгэрэхгүй сорви нь ч хурдан арилдаггүй. Хацар дээр батга гарсан бол ходоод элэг муу байгаан шинж гэнэ шүү. Эсвэл хэт чихэрлэг, тослог хоол хүнс хэрэглээд өтгөн хаталт өгсөн бол бас хацар дээр батга гардаг юм байна. Мөн уушги асуудалтай, дотор халуун ихтэй хүмүүс анхаарч үзэх хэрэгтэй. Ялангуяа тамхи татдаг зуршлаа зогсоон гэдэг ходоодонд тустай хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.  Ногоо жимс сайн хэрэглэх тэр дундаа ногоон өнгөтэй байх хэрэгтэй шүү.  Амны орчим батга  Ядархаар ам тойрч батга гардаг гэдэг. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхийн өмнө дараа ихээр гардаг. Биеэ дулаан байлгаж ус сайн ууж биед хурсан хорт бодисыг гадагшлуулах хэрэгтэй.