Гөлгөр гөлчгөр арьстай болохын тулд идэх хоол хүнс ;)


Бид өнөөдөр та бүхэндээ толигор гөлгөр гөлчгөр арьстай болоход тань туслах хоол 5төрлийн хоол хүнсний талаар зөвлөгөө өгөх болно. 

1. Яргай загас 



Яргай загасыг улаан өнгөтэй харагдуулагч Астаксантин найрлага нь "бурхнаас арьсанд өгсөн бэлэг" юм. Ялангуяа батга ихтэй хүмүүст яргай загас шиг хоол хүнс байхгүй гэнэ шүү. 

2. Өндөг 


Өндөг хүний биед хэрэгцээтэй бүхий л амин дэмийг агуулдаг. Хүмүүс өндөгний шараас илүү цагааныг ихээр хоол хүнсэндээ хэрэглэдэг. Гэхдээ өндөгний шард ихэнх чухал амин дэм нь агуулагдсан байдаг учир түүнийг ч бас битгий орхиорой. 

3. Алим


Алимны танинырутозид найрлага нь хүний биед хурсан хорт бодисыг гадагшлуулах чадвартай. Тодорхой хэлбэл арьсны хөгшрөлтөөс хамгаална гэсэн үг. Алиман дундаас дутуу болсон алим илүү сайн байдаг гэнэ шүү. 

4. Улаан лооль 


Түүнд агуулагдах ликопин найрлага нь мөн хорт бодис гадагшлуулах чадвартай. Хүний биед хамгийн ашигтай бодис юм. Лоолийг идэхдээ халуун усанд бага зэрэг болгоод идэх нь шим тэжээл хамгийн ихтэй байдаг гэнэ. 

5. Асайбэрри 


Загвар өмсөгч Миранда Керрийн толигор арьсны нууц асайбэрри. Энгийн блүбэрри жимснээс хорт бодис гадагшлуулах чадвар нь 5дахин илүү байдаг. 


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна