Нүдний үрчлээ арилгах арга

Нүдний үрчлээ арилгах арга


Хүн хөгширвөл арьсны халим ялгаралт багасан коллаген бага ялгарч эхэлдэг. Энэ үед эрс өөрчилөлт ордог хэсэг бол нүдний эргэн тойрон, уруул орчим байдаг. Уруул болон нүдний арьс нимгэн байдаг учир үрчлээ амархан үүсэж эхэлдэг. Иймээс бага залуу наснаасаа арчилгаа сайн хийж өгөх хэрэгтэй. Хэрвээ залуудаа арчлаагүй байж байгаад үрчлээ суувал хөгшрөх тусам зузаан үрчлээ болдог. Нас чацуу ч илүү үрчлээтэй бол илүү хөгшин харагдана биз дээ.
Ингээд нүд орчмын үрчлээг хэрхэн арилгах вэ талаар зөвлөгөө өгье.

1. Чийг өгөх



Үрчлээ үүсэхээс сэргийлэхэд тэжээл хамгийн чухал байдаг. Өвлийн улиралд хэт хуурай болсноос арьсны тэжээл алдагдан үрчлээ үүсдэг. Иймээс чийг тэжээлийг сайтар нөхөж өгөх хэрэгтэй.

* Хангалттай сайн ус уух
Ус их уух нь сайн гэж сонсож байсан уу? Өдөрт 1.5л ус уухад хүний биед шаардлагатай чийгийг хангаж өгдөг. Хоол идэхийн өмнө болон хоол идэсний дараа ус уувал хоолны шингэцэд муугаар нөлөөлдөг. Өглөө босоод ус уухдаа лимоны шүүс хэдэн дусал хийгээд уувал арьс илүү толигор чангарах үр дүнтэй.

* Арьсандаа тохирсон зовхины тос түрхэх
Унтахын өмнө арьсанд чийгийг хангалттай өгөх хэрэгтэй. Өглөө  орой зовхины тос түрхэх хэрэгтэй. Заавал үнэтэй брэндийн тос байх албагүй зөвхөн өөрийн арьсандаа тохирсон тосыг сонгож түрхэх хэрэгтэй.

2. Арьс цочиролоос сэргийлэх



Нүд орчмын арьс маш нимгэн байдаг учир гадны цочирол хүчтэй хүлээж авдаг. Мөн бид өдөр тутмын амьдралдаа гаргадаг төрөл бүрийн зуршилаас үүдэн арьс гэмтдэг.

* Халуун усаар нүүрээ угаах
Халуун усаар нүүрээ угаах нь нүдний үрчлээ үүсэх томоохон шалтгаан болдог. Иймээс бүлээн усаар нүүрээ угааж хамгийн сүүлд нь хүйтэн усаар зайлаж өгөх хэрэгтэй.

* Нүдээ бага будах
Тод хурцаар нүдээ будах нь нүдний үрчлээ үүсэх шалтгаан болдог. Зузаан будаг нь арьс бүрэн амьсгалхад саад болон мөн арилгахын тулд хүчтэй үрж нухдаг тул үрчлээ амархан үүсдэг.

3. Хэрвээ гүнзгий үрчлээ суусан болон мэс ажилбар хийлгэх

 

Гэрийн нөхцөлд үрчлээний эсрэг арга хэмжээ авч болох ч аль хэдийн зузаан үрчлээ үүссэн бол арилгах хэцүү болдог. Тиймээс өөртөө тохирсон мэс ажилбарыг сонгон хийлгэх хэрэгтэй. Мэс ажилбар бол дээрх зөвлөгөөнүүдийг хамтад нь хийвэл үр дүнтэй.

* Ботокс
Ботокс тарианы талаар хүн бүхэн сонсож байсан байх. Энэхүү тариаг тариулснаар булчин хэсэг хугацаанд хөшиж хөдөлгөөнгүй болдог. Тариаг 10 минутын дотор тарих ба барих хугацаа нь 6 сар орчим байдаг.

* Унжисан арьсыг татах
Арьс татах мэс засал нь утсан таталт, лазер таталт, зүсэлттэй таталт зэрэг олон төрөл байдаг. Зөвхөн нүд хэсгээ хийж болох ч нүүрээ бүхэлд нь хийвэл илүү үр дүнтэй.

* Хонхойж орсон хэсгийг дүүргэх филлэр
Нүд хонхойж ороод ядарсан харагдвал филлэр тариа үр дүнтэй. Филлэр тариулснаар нүүрний гүнзгий үрчлээнээ гадна нарийн үрчлээ хүртэл арилдаг. Филлэрийн төрлөөс шалтгаалан 6 сараас - 3 жилийн хугацаатай  байдаг.

* Нүдний доор үүссэн уутанцар арилгах
Хүн хөгширөхөд нүдний доод талд илүүдэл өөх үүсэн уутанцар болдог. Энэхүү уутанцарыг арилгахын тулд өөхийг авах эсвэл өөхийг тарааж өгөх мэс заслыг хийдэг. Нүдний дотор талын салт бүрхэвчинд зүсэлтээр хийдэг учир сорви ил харагдахгүй давуу талтай.


 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 
 









Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна