PRP эмчилгээний сайн тал

Хөгширсөн, гэмтсэн арьсыг эмчлэх шилдэг арга PRP тариа

Ихэнхдээ цусан тариа хэмээн нэрлэдэг PRP тариаг олны нүдэнд их өртдөг одууд гоё сайхан харагдахын тулд ихээр тариулдаг байна. Солонгос улсад PRP тариаг одуудийн тариа хэмээн нэрлэдэг.
PRP тариа нь арьсны уян хатан, нөхөн сэргээлт, үрчлээ арилгахад сайн учир арьсыг хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх чадвартай юм. PRP тарианы талаарх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцъя.




PRP тариа нь өөрийн цуснаас арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг элементүүдийг шүүн, ялгаруулж авсан үүдэл эсийг буцаагаад өөрт нь суулгаж өгснөөр батга, сорви, үрчлээ, сэвх, нөсөөгөөр зогсохгүй үс уналт, арьсны нөхөн төлжилтөнд өндөр үр дүнтэй эмчилгээ юм.


PRP тарианы давуу тал:

PRP тариа нь өөрийн цуснаас үүдэл эсийг ялгаруулан авч суулгадаг учраас арьсанд үрэвсэл болон харшил, хөхрөлт, хавдалт зэргийг өгөхгүй. Мөн ботокс болон филлер зэрэг шиг химийн бодис агуулаагүй өөрийн цуснаас ялган авсан үүдэл эсийг ашиглан арьсыг нөхөн төлжүүлдэгээрээ давуу талтай. PRP тариа нь лазер болон бусад эмчилгээний хамт хийгдэж болдог. 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна