Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Хүйтэн агаараас болж арьс авах юмгүй болж эхэллээ. 
Зун нь зууралдаад өвөл нь хуурайшаад арьсаа арчлах төвөгтэй санагдаж байгаа биз дээ. 
Өнөөдөр та бүхэндээ хуурай арьсаа хэрхэн арчлаж бал түрхсэн юм шиг гялалзуулах талаар зөвлөгөө өгөхөөр бэлдлээ. 


Хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол уруулын вазелин. Уруул хуурайшиж хагараад аажимдаа цус гарч өвддөг. 
Хуурайшсан уруулаа арчлах хамгийн энгийн арга бол гарын доор байдаг вазелин байхгүй бол зөгийн бал түрхээд гялгар уут тавьж 5-10 миунт байлгаад авна. Маш хялбар хэрнээ үр дүнтэй арга юм. 


Гэртээ арьсаа чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хялбар арга бол маск юм. 
Инстагаар дүүрэн оруулсан Вонжин усан бөмбөг маск. 
#해시태그 #원진 #이펙트 хаштаг оруулаад үзэж болох юм. 
Эхлээд халуун алчуураар бигнүүр тавьж арьсныхаа нүхийг бүрэн нээж өгнө ингээд маскаа 15-20 минут тавина. Хэрэглэж үзсэн хүмүүс ам сайтай байгаа шүү. 


Хүний биеийн 60% ус эзэлдэг. Тиймээс юуг яаж ч түрхээд биед ус дутсан бол ямар ч нэмэргүй. Гоё арьстай байхаас гадна эрүүл биетэй байхад усны гүйцэтгэх үүрэг их. Ялангуяа өвөл бодисын солилцоо хурдсаж ирдэг учир ус хурдан шимэгдэж алга болдог. Тиймээс өдөрт 2 литр ус заавал уу гэж хэлэхгүй ч боломжтой хэмжээндээ хүртэл ус уугаарай. 


Өвөл гэрээ дулаан байлгах гээд байдгаараа халаачихдаг. Гэтэл дулаан гэр таны арьсны дайсан болж болох юм. Хэт халааснаас болж гэрийн чийг сарниж хуурай орчин үүсгэдэг. Тиймээс гэртээ чийгшүүлэгч тавих юмуу алчуур норгоод өлгөх хэрэгтэй. 


Хамгийн сүүлд нь бүрэн амрах. 
Өдөрт 8 цаг унтахыг хичээгээрэй. Бүрэн унтаж амрахгүй бол арьсны асуудал таны амраахгүй. 

Дээрх зөвлөгөө танд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна. 





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна