Гэрийн нөхцөлд хялбар аргаар хийх массаж

ҮРЧЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ МАССАЖ

Нас ахих тусам үрчлээ асуудал болдог. Үрчлээний шинж тэмдэг 25аас дээш насныханд илэрдэг. Нүүрэнд суусан ганц ширхэг үрчлээ ч гэсэн хүний насыг хамаагүй овортой харагдуулдаг. Нэгэнт суусан үрчлээ арилахдаа маш хэцүү байдаг. Иймээс үрчлээний эсрэг эмчилгээ хийлгэх, үрчлээний эсрэг тос, үрчлээний эсрэг массаж байнга хийх нв хөгшрөлтийг удаашруулдаг.
Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар үрчлээ болон арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж арьсны бат бөх чанараа хамгаалж болно.

ДУХНЫ МАССАЖ



Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

ЗОВХИНЫ МАССАЖ

Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой илнэ. Арьсаа бүү сунгаарай.

ХАЦРЫН МАССАЖ


Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.


ХҮЗҮҮНИЙ МАССАЖ


Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.


AM, ЭРҮҮНИЙ ХЭСГИЙН МАССАЖ



Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна