Мөсөөр массаж хийсний дараа гарах гайхалтай өөрчлөлт

Мөсөөр массаж хийсний дараа гарах гайхалтай өөрчлөлт 

Нүүрэндээ хүргэхийн аргагүй хүйтэн "мөс" арьсанд тустай гэдгийг та мэдэх үү? 
Наранд түлэгдсэн арьс, улаан судас, үрчлээ зэрэг гээд олон асуудал таны санааг зовоож байгаа бол одоо даруйхан босоод хөргөгчиндөө байгаа мөсөөр массаж хийгээрэй. 
Массаж хийсний дараа танд мэдэгдэх өөрчлөлт 

1. Хөгшрөлтөөс хамгаалах 


Өдөр ирэх тусам сунах сулрах арьсандаа санаа зовж байгаа бол өглөө болгон мөсөөр нүүрээ арчаад үзээрэй. 
Мөсөн массаж нь цусны эргэлтийг сайжруулан нарийн үрчлээ үүсэхээс сэргийлж өгдөг. 

2. Нүдний доор хар судал арилгах 


Сайхан амраад босоод ирсэн ч хар судлаасаа болоод ядарцан юмуу гэсэн асуулт сонсохоос залхаж байна уу. 
Хурсан хар судлаа арилгаж арьсаа тайвшруулахад "мөс" шилдэг арга юм. 

3. Хаван буулгах 


Өглөө босоод ирсэн чинь цас улаан батга нүүрэн дээр чинь гарчихаад будгаар ч дарагдахгүй бухимдалыг чинь төрүүлж байна уу? 
Мөсөөр батга гарсан хэсгээ үрж өгвөл хаван бууж батга арилгах үр дүнтэй. 

4. Арьсны бохирдол багасгах


Арьсны тослог ихээр ялгарч үдээс хойш гэхэд будсан будаг юу ч үгүй алга болсон байдаг. 
Тэр үед мөсөөр массаж хийгээд өгвөл арьсны нүх агшиж тослогын ялгарах хэмжээ хүртэл дагаж багасна. 





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна