Үс уналтын шинж тэмдгээс нь хамааран өөрт тохирсон үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэх нь чухал


Сүүлийн үед үс уналтаас үүдэн стрессдэж буй хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа 20~30 насны залуучууд хүртэл үс уналтын талаар санаа зовних болсон.
Үс уналтанд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Үс халцарч уналтын давтамж хамгийн өндөртэй нь эрэгтэй хэлбэрийн үс уналт, эмэгтэй хэлбэрийг үс уналтууд байдаг.
Эрчүүдийн үс уналт нь удамшлын, мөн эрэгтэй гормон болох андруген(Androgen) хамгийн том шалтгаан бөгөөд дааврын тэнцвэр алдагдаад ирэхээр духны 2 хажуу талаар М хэлбэрээр халцарч улмаар халзан болох магадлал өндөр болдог. Нөгөөтэйгүүр эмэгтэй үс уналт нь үсний ширхэг нарийсч үсний хэмжээ илт багасдаг онцлогтой бөгөөд эрэгтэй үс уналтыг бодвол халзан болох магадлал нь бага байдаг. Гол хүчин зүйлс нь биеийн дархлааны өвчлөл хамгийн том хүчин зүйл бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл, шим тэжээлийн дутагдал, эм тарианы хэрэглээ, хүүхэд төрүүлэх, халуурах гэх мэт бие мах бодийн болон оюун санааны стрессийн дараа бий болох үс уналтууд байдаг.
Тэгвэл үс уналтыг хэрхэн шийдэж болох вэ гэвэл үс шилжүүлэн суулгах аргаар шийдвэрлэж болдог. Үс суулгах мэс ажилбар нь өөр хэсгээс хангалттай үсийг үсний уутанцараас гаргаж авсний дараа мэс заслын аргаар үс суулгаж дахин үс ургах зарчим байдаг.
Үс суулгах мэс ажилбар нь уутанцараас үс хэрхэн гаргах вэ гэдгээс хамаараад зүсэлттэй, зүсэлттгүй гэсэн 2 арга байдаг.

Зүсэлтгүй мэс ажилбар нь хуйханд зүсэлт хийхгүйгээр толгойн ар хэсгийн үсийг хуссаны дараа уутанцраас ширхэгээр нь авч шилжүүлэн суулгах аргаар хамгийн бүдүүн ширхэгтэй эрүүл үсийг авдаг учраас илүү үр дүнг харж чадахаас гадна зүсэлт сорив байхгүй шууд энгийн амьдралдаа орох давуу талуудтай байдаг.

Үс шилжүүлэн суулгах мэс ажилбар нь хүн хүний онцлогоос хамаараад цус алдах, хуйх өвдөх, соривжилт, уутанцрын үрэвсэл гэх мэт сөрөг нөлөөнүүд илрэх магадлалтай учраас тухайн эмнэлгийн аюулгүй байдлын систем, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс ажилбарын дараах эмчилгээ, арчилгааны систем зэргийг нарийн сайн шалгах хэрэгтэй. Ялангуяа үс шилжүүлэн суулгах талаарх туршлага, мэдлэг өндөр эмчийн бүрэлдэхүүнээс хамаараад мэс ажилбарын үр дүн шийдэгддэг.

Вонжин гоо сайхан мэс заслын эмнэлгээс “Үс шилжүүлэн суулгах мэс ажилбар нь тухайн хүний үсний халзралтын байдлаас хамаараад хийгддэг бөгөөд тухайн хүний хуйхны зузаан, хуйхны уян хатан чанар, үс уналтын хэлбэр, явцыг сайн судалж үзсэний дараа тохиромжой мэс ажилбарын аргыг сонгож, дизайн гаргах нь юу юунаас илүү чухал байдаг” гэж зөвлөсөн байна.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна