Идүүдэл үсийг гэрийн аргаар хусах ба лазер эмчилгээний ялгаа ?



Эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл үс авах хэсэг нь суга, гар, хөл, бикини,хүзүүний ар хэсэг байдаг бол сүүлийн үед эрэгтэйчүүд шанаа болон хацрын хэсгийн илүүдэл үсийг хүртэл авах болсон. Үс ургах явцад арьсан дор шигдэж ургах тохиолдолд ч илүүдэл үсийг авах шаардлагатай.





Сахлын хөөсийг түрхэж сахал авсаны дараагаар  тэжээлийн тос түрхэж өгвөл сайн. Сахлын машинаар авсан сахал нь 3 өдөртөө ургахгүй.






Зулгаах аргаар үсийг авбал давуу тал нь 15 өдөртөө ургахгүй боловч зулгаах үед өвдөлт болон цаг хугацааны хувьд ч их, үсний уутны үрэвсэл үүсэх магадлалтай учир энэхүү аргаас болж өгвөл татгалзах нь сайн.






Гэрийн аргаар илүүдэл үснээсээ салах арга нь вакс юм. Энэхүү аргаар нэг дор амархан илүүдэл үснээсээ салах үр дүнтэй аргын нэг боловч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ шалтгаалан арьсанд бэржүү болон эвэрлэг үүсэх магадлал өндөр, хүндэрсэн үед сорви хүртэл үлдэх магадлалтай.





 Сүүлийн үед насанд хүрэгчдийн дунд Атопик арьсны өвчтөн  ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ үед үс гуужуулах тосыг хэрэглэхгүй байвал сайн ба үс гуужуулах тос нь Атопик төрлийн арьсанд ихээр сөрөг нөлөөтэй тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 






Заавал үс гуужуулах тосыг хэрэглэнэ гэвэл хэт хурц үнэртэйгээс зайлсхийх, харшил өгж байна уу гэдгийг туршиж үзэх хэрэгтэй. 




Лазераар илүүдэл үс авах тохиолдолд Атопик арьсны өвчтэй төрлийн хүмүүс эхлээд арьсны эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ихэвчлэн Атопик арьсны өвчин нь үс ургадаггүй хэсэгт үүсдэг учраас эмчийн зааврын дагуу шийдвэр гаргах нь зөв. 





Эмнэлэгийн аргаар илүүдэл үс авах нь лазерын арга бөгөөд үс ургалтын зогсоодог учраас удаан хугацааны үр дүнг мэдрэх болно. Илүү үр дүнг мэдрэхийн тулд 5 удаагийн лазер эмчилгээ шаардлагатай ба 28 хоногт 1 удаа хийлгэвэл сайн.






Төгсгөлд нь илүүдэл үс авах нь амархан санагдав ч буруу эмчилгээ хийвэл арьс гэмтэх магадлалтай учир болгоомжтой байхыг анхааруулж байна. Гэртээ илүүдэл үсийг авах явцдаа арьсанд жоохон ч гэсэн өөрчлөлт гарвал арьсны эмнэлэг болон гоо сайхны эмнэлэгт хандаарай. 








Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.
E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд