Өөрийн биеийн мөгөөрсийг ашиглан хамрын хэлбэрийг өөрчлөх


Биеийн зөөлөн мөгөөрсийг ашиглан хамрын мэс засал хийх 

Саяхныг хүртэл хамар өндөрлөх мэс ажилбар нь силикон болон гуотэкс зэрэг хиймэл биетийг ашигладаг гэсэн ойлголттой хүмүүс олон байсан. Эдгээр хиймэл биетийг ашиглан хүссэн хамрын хэлбэрийг гаргах боломжтой боловч гадны биет гэдэг утгаараа таны бие хүлээж авахгүй тохиолдолд үрэвсэл үүсэх зэрэг сөрөг үр дагаварууд байдаг тул өөрийн биеийн мөгөөрсийг ашиглан мэс засал хийх сонирхолтой хүмүүс олширч байна.

Өөрийн биеэс ашиглах боломжтой мөгөөрсний төрөл нь хамарны зөөлөн мөгөөрс, чихний дэлбээний мөгөөрс, хавирганы доод үений мөгөөрс, өгзөг гуяны хэсгийн зузаан арьс зэрэг орно. Өөрийн биенээс шилжүүлэн суулгаж байгаа тул харшил үрэвсэл үүсэх магадлал хамгийн бага байдаг гэдгээрээ давуу талтай. Ялангуяа хиймэл биетийг бодвол илүү зөөлөн, уян хатан байдаг тул нимгэн арьстай хүмүүст илүү тохиромжтой байдаг. Ихэвчлэн хамрын үзүүр хэсгийг өндөрлөн босгоход хэрэглэгддэг. 

Чихний мөгөөрс

Чихний мөгөөрс нь хамрын зөөлөн мөгөөрсийг бодвол илүү уян хатан байдаг тул хамрын үзүүрний хэлбэрийг өөрчилөхөд ихэвчлэн хэрэглэгддэг. Хамрын мөгөөрстэй адил нимгэн арьстай хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Чихний дэлбээний хойд хэсгийн мөгөөрснөөс багахан хэсгийг авдаг тул сорвины тал дээр санаа зовох зүйлгүй. 

Хамарны зөөлөн мөгөөрс

Хамарны зөөлөн мөгөөрс нь хамрын 2 талын нүхний дотор талын хөндийг хувааж байдаг бөгөөд хамарны үзүүр хэсгийг босгох ажилбарт багана хэлбэрээр ашиглагдана. Ялангуяа нимгэн арьстай хүмүүст энэ аргыг хэрэглэснээр силикон гэрэлтэж харагдахаас сэргийлэх боломжтой. Тэгш гадаргуутай байдаг тул хүссэн хэлбэрээрээ өөрчлөх боломжтойгоос тул хамрын үзүүрний тулгуур болгож ашиглахад тохиромжтой байдаг. 

Хавирганы доод үений мөгөөрс

Хавирганы доод үений мөгөөрс нь силикон хиймэл биетээр хамар өндөрлөөд уг хиймэл биетийг бие нь хүлээж авахгүй үрэвсэл үүссэн хүмүүс, хамрын үзүүр нь нурж дотогш орсон хүмүүст ашиглагддаг хамар өндөрлөх мэс заслын сүүлийн арга гэж хэлж болно. 

Өгзөг гуяны хэсгийн зузаан арьс

Өгзөг гуяны хэсгийн зузаан арьсний өөхөн давхаргын хэсгийг ашигладаг бөгөөд хамар өндөр зориулалтаар ашиглагдаггүй гэдгийг анхаараарай. Харин силикон хиймэл биетийг ашиглан хийгдэж буй мэс ажилбарт нэмэлт аргаар ашиглагддаг. 

Вонжин гоо сайхны эмнэлэгээс зөвлөхөд өөрийн биеийн мөгөөрсийг ашиглан хамар өндөр мэс ажилбарийг хялбар мэс ажилбар гэж андуурдаг хүмүүс их бий. Харамсалтай нь тухайн мөгөөрсийг хэлбэрт оруулах, биеэс шилжүүлэн авах зэрэг ажиллагаа их шаардагддаг тул энгийн силикон хиймэл биетийг ашиглан хийгддэг мэс ажилбарыг бодвол нарийн ажиллагаа шаардагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 


Холбоо барих:☎️ 010-4370-3331
Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна