Танд халзралтын шинж тэмдэг илэрч байгаа юм биш биз?

Мэс заслын бус халзралтын эмчилгээ

Дээхэн үед халзралт гэдэг үг зөвхөн настай эрчүүдэд тохиолддог зүйл гэсэн ойлголт байсан боловч халзралтын насжилт залуужиж хөгшин, залуу,эр эм гэлтгүй халзралттай хүмүүсийн тоо олширсоор байна.
Халзралт үүсэх шалтгаан нь удамшил болон амьдарч буй орчноос ихэд хамаардаг боловч сүүлийн үед сэтгэл санааны хямрал, стресснээс үүдэлтэй халзралт ихсэх болсон.

Халзралтаас сэргийлэх болон улам хүндрүүлэхгүйн тулд  аль болох бага стресстэж, ажил амралтын цагаа зөв зохицуулах нь чухал.
Мөн түүнчлэн хуйханд хуримтлагдсан халууныг бууруулах үүднээс өдөр бүр халуун бүлээн усанд 2 хөлөө дүрж суух хэрэгтэй. Аль болох малгай болон хиймэл үс зүүж хуйхандаа цочрол өгөхгүй байхийг хичээгээрэй. 
Усанд орсны дараа үсээ хатаахдаа үс хатаагчны халуун салхины оронд хүйтэн салхиар хатаах, эсвэл өөрөөр нь хатаах зэрэг аргыг хэрэглэх нь зүйтэй.
Харин нэгэнт халзралт явагдаад эхэлсэн тохиолдолд хугацаа алдалгүй мэргэжлийн эмнэлэгт хандаж эмчилгээ авах нь зөв. 

Вонжин гоо сайхны эмнэлэг нь үс шилжүүлэх суулгах, өргөн духны хэлбэр засах, Хуйхний өнгө өөрчлөх ажилбар(WMP) гэх мэт аргуудыг ашиглан халзралтын эсрэг эмчилгээг хийдэг. Харин мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгэх хүсэлтэй хүн эсвэл эмнэлгийн зүгээс мэс заслын аргаар үс шилжүүлэн суулгах боломжгүй гэсэн хариу авсан хүмүүст Stem Cell буюу супер эсийг ашиглан эмчилдэг SmartPrep2 эмчилгээг эмийн эмчилгээтэй уялдуулан эмчилдэг. Дээр дурьдсан супер эсийн эмчилгээ нь  халзралтын эхэн болон дунд шатанд яваа хүмүүст хийхэд тохиромжтой бөгөөд үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг бодвол эмчилгээний арга нь хялбар, эдгэрэх хугацаа хурдан байдаг. 

Юу юунаас илүү халзралтын хэмжээ томрох тусам цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний тал дээр их зарлага гардаг тул халзралтыг эхний шатан дээр нь хүндрэхээс өмнө эмчлэхийг Вонжин гоо сайхны эмнэлгийн зүгээс зөвлөж байна. 


Холбоо барих:☎️ 010-4370-3331

Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна