Зуны улиралд гоо сайхны мэс засал хийлгэж болох уу


Халууны улиралд мэс засалд орох талаар
Жил бүрийн зуны улирал нь оюутан залуус, оффисийн ажилчдын амрах боломжтой ховорхон мөчүүдийн нэг нь. Энэ боломжоо ашиглаад гадаад үзэмжээ сайхан болгохоор гоо сайхны мэс заслын талаар бодож эхэлдэг боловч халуун зун мэс засал хийлгэж болдоггүй гэх мэт цуу ярианы улмаас хийлгэх эсэхээ шийдэж чадахгүйд хүрдэг. Тэгвэл үнэхээр зуны улиралд мэс засал хийлгэж болох эсэх талаар энэ удаагийнхаа зөвлөгөөнөөр тодруулцгаая. 
Вонжин гоо сайхны эмнэлгийн захирал эмч Парк Вон Жиний хэлснээр:
"Хүний бие физиологи нь өөрийн биеийн температураа автоматаар тохируулах чадвартай байдаг. Энэ нь жилийн 4 улирлын аль ч үед мэс засал хийлгэх боломжтойг нотолж байгаа юм. Гол нь эмчийнхээ зөвлөсөн дүрмүүдийг чандлан сахих нь чухал болохоос улирлаас хамаараад мэс засал хийлгэх боломжгүй гэсэн зүйл байдаггүй". 

Зуны улиралд хамрын мэс ажилбар хийлгэвэл яах вэ?
Дээр дурьдсанчлан ямар ч төрлийн мэс ажилбар нь улирлаас шалтгаалдаггүй. Зарим хүмүүс өвөл хамар өндөрлүүлэхээр хамрын үзүүрийн арьс улайдаг иймд урин дулаан зуны улиралд хийлгэх нь зүгээр гэх мэт цуу яриаг дэгдээдэг. Энэ нь ор үндэсгүй яриа бөгөөд хүйтний улиралд даарахаар хамрын үзүүр улайх нь энгийн хүнд ч гэсэн адил явагддаг процесс бөгөөд хамрын мэс засал хийлгэсэн эсэхтэй ямар ч хамааралгүй гэсэн үг. 


Зуны улиралд мэс заслын дараах шархаа арчлах тухайд?
Зарим хүмүүс мэс заслын шархаа наранд ээвэл шархийг ариутгадаг гэсэн үнэн үү гэж их асуудаг. Энэ ч мөн адил ор үндэсгүй цуурхал юм. Харин ч эсэргээрээ нарны хурц гэрэлд шархны доороос шинээр гарч ирж буй арьс түлэгдэж өнгө нь өөрчлөгдөх, сорвижих зэрэг аюултай байдаг. Ингэлээ гээд шархан дээрээ нарны тос давхарлаж түрхээд бай гэсэн үг биш юм. Харин гадагшаа гарахдаа нарны шил, нарны зоонтог зэргийн тусламжтайгаар нарны шууд тусгалаас шархаа хамгаалах нь сорвижилтгүйгээр шархаа хурдан эдгээхэд тань туслах болно. 
Зуны улиралд мэс засал хийлгэсэн тохиолдолд юуг анхаарах ёстой вэ?
Мэс засал хийлгэсний дараа эмчийн бичиж өгсөн эмийг цаг тухайд нь ууж, мэс заслын шархаа оролдохгүй байгаагаар нь байлгах, мөн эмнэлгээс зааварласан зөвлөгөө бүгдийг нэг бүрчлэн сахин биелүүлэх нь чухал. Мэс заслаас үүдсэн хавдрыг богино хугацаанд буулгахыг хүсвэл эхний 2-3 хоногтоо хүйтэн жин тавьж улайлт хавдрыг буулгасны дараа 5-7 дахь хоног дээрээ халуун бүлээн жин тавьж цусны эргэлтийг сайжруулж өгөх нь тус дэм болно. 
Мэс заслаас үүдэлтэй шархны оёдлоо авхуулахаас өмнө ус хүргэх нь халдвар оруулах нөхцлийг бүрдүүлдэг тул оёдлоо авхуулахаас өмнө нойтон салфетка зэргээр нүүрээ арчиж цэвэрлэх нь зүйтэй байдаг. 
Ялангуяа хавдар бууралтийг зогсоож эдгэрэх хугацааг удаашруулдаг согтууруулах ундаа, тамхи зэргийг 1 сар орчим хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн түүнчлэн мэс заслын дараа гам барьж байна гээд орондоо хэвтээд байлгүй гадуур удаан алхах зэрэг нь дархлааг дэмжиж эдгэрэх хугацааг түргэсгэдэг үр дүнтэй арга боловч хөлсөө гартал хурдан алхах зэрэг нь биед хэт ачаалал өгдөг тул хүнд дасгалыг 2сар орчим амрах хэрэгтэй. 
Энэ удаагийнхаа булангаар зуны улиралд мэс засал хийлгэж болох эсэх талаар тодрууллаа. 


Холбоо барих:☎️ 010-4370-3331

Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна