Two jaws буюу дээд доод эрүү засах мэс ажилбар, зөвхөн гадаад үзэмж засах бус дотор талаасаа ч үүргээ гүйцэтгэхэд асуудалгүй байх нь чухал


Two jaws буюу дээд доод эрүү засах мэс ажилбар, зөвхөн гадаад үзэмж засах бус дотор талаасаа ч үүргээ гүйцэтгэхэд асуудалгүй байх нь чухал


Сүүлийн үед дээд доод эрүү засах мэс ажилбарыг жижиг нүүр, зөв хэлбэртэй болох зорилгоор хийлгэж буй алдартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.  Тэр ч бүү хэл өөрийгөө мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч зарлан тунхаглах нь ч энүүхэнд. Интернэтээр цацагдаж буй тухайн алдартнуудын өмнөх ба дараах зургыг харьцуулаад харвал үнэхээр итгэхийн аргагүй өөрчлөлтүүд хийгдсэн байдаг. Энэ байдал нь энгийн хүмүүсийн анхаарлыг ихээр татаж дээд доод эрүүний мэс засал хийлгэхийг хүсэгч хүмүүсийн тоо эрс ихэссэн. 

Гэвч энэхүү дээд доод эрүүний мэс засал нь эрүү нүүрний гажигтай, буруу зуулттай, нүүрний хэлбэр нь энгийн хүнийхээс буруу хөгжсөн хүмүүст зориулж хийдэг мэс засал байсан боловч мэс заслын дараах том өөрчлөлт нь хөөрхөн болох хүсэлтэй хүмүүсийн анхаарлыг ихээр татсанаар энгийн хүмүүс ч төгс нүүрний хэлбэрийг олохын тулд хийлгэж эхлэх болсон.

Хэдийгээр two jaws мэс ажилбар өөрийн нүүр царайгаа хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгодог боловч хүнд мэс ажилбарын төрөлд багтна. Учир нь дээд болон доод эрүүний яснаас тайралт хийж дахин холбож өгөх ажилбар явагддаг тул энэ талаар мэргэшсэн, олон жилийн туршлагатай хүнээр хийлгэхгүй бол мэс заслын дараа сөрөг үр дагавар гарах аюултай мэс ажилбар юм. Хөөрхөн царайтай болох гээд two jaws мэс ажилбар хийлгэсний дараа хоол идэх, ярих зэрэг энгийн өдөр тутмын үйлдлүүдээ хийхдээ бэрхшээлтэй болсон хүмүүс ч байна. Ийм хүмүүс нь хямд үнээр хийж өгнө гэсэн эмнэлгүүдийн гоё ганган үгэнд хууртаад нэг ёсондоо туршилтын туулай болсон харамсалтай тохиолдол юм. 

two jaws мэс заслыг хийх боломжтой эмнэлэг нь дор хаяж эрүү нүүр шүдний чиглэлээр мэргэшсэн эмч, нүүрний яс ба булчингийн эмч нэг дорж байж байж аюулгүй мэс ажилбар явагдах шаардлагыг хангадаг.  

Хэрвээ та two jaws мэс заслыг хийлгэхээр шийдсэн бол юуны түрүүнд тухайн эмнэлгийн туршлага, мэс заслыг гардаж хийж буй эмчийн ур чадвар, мэс заслын дундуур үүсэж болох асуудалд арга хэмжээ авах чадвартай эсэх зэргийг сайтар судлаж байж хийлгэхийг санал болгож байна. 

Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна