Баллерина нарын хоолны дэглэм туршиж үзэх үү?


Мэргэжлийн баллерина нарын хоолны дэглэм туршиж үзэх үү?
Хаана ч явсан хөөрхөн царай, уян налархай биеэрээ хүмүүсийн харцыг булааж явдаг баллерина нар. Тэд чухам ямар хоолны дэглэм барьдаг бол? Мэргэжлийн бүжигчид, ялангуяа баллет бүжиглэдэг хүмүүс байнгын чанга хатуу дүрмийг баримтлах ёстой байдаг. Тэр ч бүү хэл баллерина нарын мөрддөг тусгай биеийн жин хэмжих арга байдаг бөгөөд биеийн жингээ хэзээ ч 48кг-аас давуулж болдоггүй байна. Хэдий хэцүү сонсогдож байгаа боловч өдөр тутамдаа хэвшүүлэх боломжтой хэд хэдн аргуудаас танилцуулж байна. Баллерина нарын хоолны дэглэм ямар байдаг бол?

Уух дуртай зүйлдээ мөс хийж уух
Уух зүйлдээ хүйтэн мөс хийж ууснаар биеийн дулаан нэмэгдэн жин нэмэхээс сэргийлдэг байна. 

Хоолноос бусад цагт амттан их идэхгүй байх
Хэрвээ та үнэхээр ихээр амттан идэх хүсэл төрөх тохиолдолд хүнсний ногоо юмуу самарны төрөл идээд үзээрэй. Энэ аргыг хэрэгжүүлж эхлэхдээ зөөлнөөр эхлэх хэрэгтэй юм. Жишээ нь: Бургер идэхдээ зөвхөн тал хэсгийг нь ногооны салаттай хамт идэх гэм мэтчилэн. 
Ихэвчлэн давс, чихэр, амтлагч бага орсон хоол сонгох

 Загас, ногоо, мөөг зэрэг давамгайлсан хоол нь биеийн дархлааг дэмжиж хурдан шингэдэг тул жин нэмэх асуудлаас хөндийрөхөд тань туслах болно. Мөн аль болох давс, чихэр, амтлагч бага орсон хоол хүнс сонгосноор биед хуримтлагдах бохирдлын хэмжээг багасгаж цусны эргэлт сайжирч илүү их жин хасах боломжийг олгодог байна.

Усаа зөв ууцгаая
Өдөрт 1.5-2 литр ус уух ёстой гэдгийг хүн бүр мэддэг боловч ус уух хоорондын зай их чухал байдаг. Баллерина нар нь хоолны дундуур эсвэл хоол идсэний дараа шууд ус уухыг хатуу хориглодог байна. Тэгвэл хэзээ ус уувал тохиромжтой гэж? Хоол идэхээс 1 цагийн өмнө юмуу 1 цагийн дараа уух нь зүйтэй. 
Өдөрт идэх хоолоо маш бага хэмжээгээр ойр ойрхон идэх

Энэ арга нь бодож байснаас ч амархан арга юм. Та өдөрт идэх хоолоо өдөрт 5-6 удаа идэхээр бага багаар хуваагаад идээд үзээрэй. Өлсөх мэдрэмж хэзээ ч төрөхгүйгээс гадна бие тань эрч хүчээр дүүрэн байх болно. 

Уургаар баялаг хоол идэхдээ хольж идэхгүй байх
Ойлгоход хэцүү байж болох юм. Жишээгээр тайлбарлавал мах, өндөг, сүү зэрэг уургаар баялаг хүнсийг нэг дор хамтад нь хольж идэхгүйгээр өглөөний хоолонд зөвхөн мах, өдрийн хоолонд зөвхөн өндөг, оройн хоолонд зөвхөн сүү зэргээр тус тусад нь идэх хэрэгтэй. 
Майонез 
Баллерина нарын үгийн санд майонез гэсэн үг байдаггүй. Харин оронд нь оливийн тос гэдэг үг хамгийн ихээр хэрэглэгддэг. 

Яаралтай жин хасах шаардлагатай тохиолдолд
Тоглолтын өмнө яаралтай жин хасах шаардлагатай тохиолдолд баллерина нар нь энэ аргыг ашигладаг байна. Гэвч энэ арга нь 2 долоо хоногт 1удаагаас дээш барьсан тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх боломжтойг анхаарна уу. 
Өглөө: 1аяга жүүс/ Өдөр: 2аяга жүүс + 1зүсэм хар талх / Орой: 1аяга жүүс
Ингээд та бүхэндээ баллерина нарын хоолны дэглэмээс товчхон танилцууллаа. Энэ зун яагаад туршиж үзэж болохгүй гэж. 


Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна