Солонгосын уламжлалт анагаах ухаанаар турах арга
Солонгосын уламжлалт анагаах ухаанаар тураах арга
Өнөөдөр та бүхэндээ Солонгосын уламжлалт анагаах ухааны аргаар турах аргыг танилцуулж байна.
Уламжлалт анагаах ухааны аргаар хүнийг taeyangin, taeeumin, soyangin, soeumin гэж 4 төрөлд ангилдаг бөгөөд тус бүрийн биеийн онцлогт тохирсон дасгал нь өөр өөр байдаг байна.
Taeyangin
Тэяанн-ин нь бөгсөн биеийн хөгжил муу, нарийн тогоруу шиг хөлтэй байх нь элбэг. Эсэргээрээ цээжний хэсгийн хөгжил сайн, хүзүү өргөн, толгой бага зэрэг том байх нь бий. Ийм хүмүүс нь биеийн доод хэсгийн булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд гүйх, дээс үсрэх зэрэг дасгалууд тэдний биед илүү тохиромжтой.
Taeeumin
Тэ-им-ин хүний хувьд биеийн бүх хэсгээр өөх жигд тархсан байх нь элбэг бөгөөд, биеийн хүч сайтай боловч залхуу, хөлс ялгаралт ихтэй байдаг. Нурууны булчин сайн хөгжсөн боловч хүзүүний яс богино. Ерөнхийдөө биеийн бүх хэсгийн яс томт. Эдгээр хүмүүс илүү ихээр хөлс гаргасан богино зайны хурдан гүйлт зэрэг дасгал сургуулилт хийх нь тохиромжтой.
Soyangin
Суяанн-иний хувьд амьсгалах чимээ нь бусад хүмүүсийнхээс чанга тод, хоол шингээх үйл ажиллагаа сайн, мөр тэнэгэр, толгойны хэмжээ жижиг байна. Хоол их идсэн ч таргалдаггүй боловч өтгөн хатах тохиолдол их байх бөгөөд үүнээс болоод бүх бие нь хавагнаж таргалсан мэт харагдаж болно. Эдгээр хүмүүс нь цусны эргэлтийг сайжруулах сунгалтын дасгал, ёога, хурдан алхах зэрэг дасгалыг хийвэл үр дүнтэй.
Soeumin
Су-им-ин хүмүүс ихэвчлэн биеийн доод хэсгийн хөгжил сайн, доод хэсгээрээ тарган, өгзөг томтой, хөл бүдүүн байх нь элбэг. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн намхан. Ийм хүмүүс хүнд юм өргөх зэрэг дасгалаас илүүтэйгээр бүжиглэх, аэробик зэрэг дасгалаар хичээллэхэд тохиромжтой.
Холбоо барих:
☎️ 010-4370-3331
Имейл:
📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower

Имейл:

☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower
Comments
Post a Comment