Туранхай хүмүүс хөхөндөө өөх суулгаж болдоггүйн учир

Туранхай хүмүүс хөхөндөө өөх суулгаж болдоггүйн учир



Бүсгүйчүүд хөх томруулах мэс засал хийлгэж байгаа ихэнх шалтгаан нь хэт туранхай, эсвэл биенийхээ харьцаанд тохироогүй жижиг хөхтэй тохиолдол байдаг. 
Туранхай бүсгүйчүүд идээд идээд таргалдаггүй, гоё туранхай гэж бусдын атаархлыг татдаг боловч үнэндээ эмэгтэй хүнийг илэрхийлэх хөх байхгүй болохоор өөртөө тийм ч сэтгэл хангалуун биш байдаг. 

Хөх, өгзөг хэсгээрээ махтай бусад хэсгээрээ туранхай ази бүсгүйчүүд үнэхээр ховор. 


Туранхай бүсгүйчүүд мэс засал хийлгэсэн гэж мэдэгдүүлэхгүйгээр өөрийнхөө өөхийг ашиглан хөхний мэс засал хийлгэхийг хүсдэг. 

Харамсалтай нь өөх суулгах аргаар мэс засал хийлгэх тохиолдол маш ховор. 


Хөхөнд өөх суулгах талаар янз бүрийн зар сурталчилгаа их гардаг. 
Тэдгээрийг хараад хөхөндөө өөх суулгах хүсэлтэй эмэгтэйчүүд манай ихээр хандах болсон. 

Мэдээж гаднын биет суулгахгүйгээр өөрийнхөө хүссэн хэмжээгээр хөхөө томруулна гэдэг сайхан зүйл. 
Гэхдээ туранхай хүмүүст энэ арга бол биелэхгүй зүйл юм. 


1. Өөх их соруулж авах хэрэгтэй. 
Хөхөө томруулах хэмжээний соруулж авах өөх байх хэрэгтэй. Мөн хөхний орчим цээжний булчин байдаг, тус булчингийн хөдөлгөөнд өөх их шимэгдэх магадлалтай. 
Тиймээс шимэгдэх өөхний хэмжээг хүртэл хамт тооцоолон өөхийг биеэс соруулж авна. 
 Ингэхээр хэт туранхай хүмүүст ийм хэмжээний өөх байдаггүй. 


 2. Өөрийн өөх буцаад хурдан шингэдэг. 
Нүүрэндээ өөх суулгаж үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа байх. 
Нүүрэндээ бүхэлд нь өөх суулгасан ч дух, эрүү хэсгийн өөх амархан уусах тохиолдол байдаг. Шалтгаан нь байнга хөдөлдөг булчин байгаа учир тэгдэг. Анх хийлгээд хэр хэмжээтэй өөх уусаж алга болж байгаа харж байгаад 2 дахь өөх суулгалтаа хийдэг шалтгаан нь мөн үүнтэй холбоотой. 


3. Хангалттай хугацаа шаардана 
Суулгах өөх хүрэлцээтэй байгаад мэс засал хийлгэсний дараа цаг хугацаа хэрэгтэй. Дээр хэлсэн шиг өөх анхны суулгалтаараа бүрэн үр дүнгээ харуулахгүй. Аль ч хэсэгт өөх суулгуулсан 2-3 дахь мэс засал дээр сэтгэл ханамжийг мэдэрдэг. 


4. Өөх суулгалт имлантнаас хямдхан гэж үү? 
Нүүрэнд өөх суулгуулах маш бага хэмжээгээр хийгддэг учир 2 дахь суулгалт хүртэл оруулсан үнэ төлдөг. Хөхний мэс засал тийм биш юм. Учир нь соруулж авах өөхний хэмжээ их, суулгах хэсэг нь өргөн цаг их зарцуулдаг. Нүүрнээс илүү их хэмжээтэй өөх соруулж аваад буцаагаад хийж байгаа учир цаг хугацаа хангалттай хэрэгтэй. Мэс заслын төлбөр ч ялгаагүй хийлгэх болгондоо төлдөг. 


Дээрх шалтгаануудаас болж хөх томруулах мэс засалд өөхнөөс илүү имплант суулгахыг зөвлөдөг. Мэдээж сүүлийн шийдвэрийг өвчтөн өөрөө гаргах эрхтэй. 
Дээрх шалтгаануудыг сайн судалж бодолцон үзэж мэс заслын аргаа сонгох хэрэгтэй. 

Өөх суулгуулсны дараа гарах өөрчлөлт нь хэмжээ томорно гэхээс илүү хэлбэр засагдана гэж ойлгоход болно. 




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна