Солонгост зул сарын баяраа хэрхэн өнгөрүүлж болох вэ?

Солонгост зул сарын баяраа хэрхэн өнгөрүүлж болох вэ?


Зул сарын баяр болход 2 долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. 
Хэрвээ та Солонгос улсад зул сарын баяраа өнгөрүүлэх гэж байгаа бол бидний санал болгосон газруудтай танилцаад үзээрэй. 



Сөүл хот Сунпа дүүрэгт байрлах Lotte world парк
Хот дотор байрлах парк бөгөөд төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр зохион байгуулдаг учир эндхийг зорих дотоод гадаадын зочид их байдаг. 

11сарын 12ны өдрөөс эхлхэн 12сарын 31ныг дуустал "Зул сарын гайхамшиг" нэртэй баяр наадмыг зохион байгуулах юм. 
Та бүхэн сонирхохыг хүсвэл вэб хуудсаар нь ороод үзээрэй. 

www.lotterworld.com



Сөүл хотын төвд зассан зул сарын мод
Хархад гэрэл цацран гялтагнаж байгаа ч энерги хуримтлалыг сурталчилах зорилгоор дугуй жийн гэрэлтүүлэх боломжтой байдлаар барьжээ. 
Гэр бүл хайртай дотны хүнтэйгээ очоод үзээрэй. 


Хэдий зул сарын баяр ч гэсэн Солонгосын уламжлалт соёлтой танилцахыг хүссэн хүмүүс бий. 
Хэрвээ та Солонгосын хааны ордонтой танилцахаар бол Догсү ордонд очоод үзээрэй. 
Ялангуяа цас орсон өдөр Догсу ордон үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. 
Хайртай хосуудын болзоо, хүүхдүүдтэйгээ зугаатай цаг өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой. 


Зул сарын баяраар та Итэвон дүүрэг орж үзээрэй. 
Солонгос гэлтгүй олон орны соёл нэг дор цугларсан газар. 
Тэнд Турк, Ислам, Хятад, АНУ, Европ гэх мэт янз бүрийн соёлын харуулсан хоолны газар, бар, кафе цагаа хөгжилтэй өнгөрүүлэх газар олон. 







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна