Наснаасаа хөгшин харагддаг нь урт хамарнаас болж болох юм

Наснаасаа хөгшин харагддаг нь урт хамарнаас болж болох юм


Нүд хамар чинь хөөрхөн хэрнээ наснаасаа жоохон хөгшин харагдаад байна гэж хэлүүлж байсан уу? 
Шалтгаан нь урт хамарнаас чинь болж мэдэх юм. 

Гэхдээ үүнийг мэддэг хүмүүс ховор. 

Урт шонхор хамар гоё гээд урт хамар хийлгэхийг хүсдэг хүмүүс байдаг. 
Гэхдээ бөөрөнхий нүд шулуун урт хамар хоорондоо зохицохгүй байх магадлалтай. 
Яагаад гэвэл бөөрөнхий алаг нүд өхөөрдөм имижийг гаргадаг нь урт хамар нь илүү бие даасан насанд хүрсэн мэдрэмжийг төрүүлдэг. 

Ингээд бичхээр ойлгохгүй байж болох юм. 

Тиймээс доорх зургыг харвал ойлгоход дөхөм болж ирнэ. 







Том урт хамартай хүмүүсийн хамар дотрох бүтэц энгийн хэмжээнээс их таславчийн мөгөөрс ч том байдаг. Тиймээс том хэсгийг багасган өөр хэсэгт суулган өгч блансийг нь тааруулж өгнө. 


Ингээд хамрын нурууны ясыг өндөр, өргөнөөс нь засаж тохирсон имплантыг суулгаж өгнө. Имплантыг суулгадаг шалтгаан нь хамрын нурууны тэгш хэлбэр, үзүүртэйгээ цэвэрхэн холбогдож харагдах юм. Мэдээж өөрөө том хамартай юм чинь имплант суулгадаг улам том болчих вий гэж айдаг хүмүүс бий. Санаа зовох хэрэггүй ба хамар том болж харагдахгүй. Хэрвээ хүсвэл заавал имплант суулгахгүй байсан ч болно. 


Энэхүү хагалгааг бүрэн зүсэлттэй аргаар хийх ба хамрын нүх болон таславчийн мөгөөрс доогуур зүсэлт хийдэг. Сорви эхэндээ улайж харагдах ч аажимдаа эдгэрэн мэдэгдэхээргүй болж ирнэ. 

Эдгэрэх хугацаа хүн болгон харилцан адилгүй бөгөөд 10-15 хоногт оёдолын утсаа бүрэн авхуулж 7-10 хоног өнгөрхөд энгийн амьдралдаа шилжинэ. 




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна