50 насандаа унжийж биш жавхааж явна Get link Facebook X Pinterest Email Other Apps - October 19, 2016 50 насандаа унжийж биш жавхааж явна Нас явлаа гээд амьдрал дуусчих биш. Найз нар минь өөрийгөө битгий гарзанд гаргаарай. Улам тордоод цоглог явдаг юм шүү. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу? - December 09, 2014 Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу? Хулмас гэж юу вэ? Хүний биед 2төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд нэг нь энгийн булчирхай нөгөө нь "Apocrine" нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм. Apocrine булчирхайгаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг бөгөөд үүнийг Хулмас гэж нэрлэдэг. Өөрийн хулмасаа арилгах гэж хүмүүс их хичээдэг ч энэ нь төдийлөн үр дагавар муутай байдаг. Суганы хулмасыг арилгах ерөнхий 2арга байдаг бөгөөд нэг нь суган дахь Apocrine булчирхайг мэс заслын аргаар хусаж арилгах арга, нөгөө арга нь суганд хөлсний булчирхайд ботокс тариа тарих арга юм. Apocrine булчирхайг хусаж арилгах мэс засал нь сүүлийн үед төдийлөн их хийгдэхээ больсон юм. Учир нь мэс заслын сорви их томоор үлдээхээс гадна 7-14хоног гараа ашиглан ажил хийх боломжгүй байдаг. Суганы хөлсний булчирхайд ботокс тарих арга нь сүүлд ни... Read more
Арьсны тухай ерөнхий ойлголт - December 04, 2014 Арьс гэж юу вэ? Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%ийг эзэлдэг, 1,5-2м талбайтай, 0,05-5мм хүртэлхи зузаантай бөгөөд нийт 3үе давхаргаас бүрддэг. 1. Эпидэрмис буюу өнгөн давхарга 2. Дермис буюу жинхэнэ арьсны давхарга 3. Гиподермис буюу өөхөн давхарга Эпидермис буюу өнгөн давхарга нь хамгийн гадна талд арьсны хамгийн нимгэн давхарга юм. Биеийн аль хэсэгт байгаагаас хамааран харилцан адилгүй зузаантай байдаг. Тухайлбал, нүдний зовхи хэсэгт эпидермис давхарга хамгийн нимгэн байх бөгөөд гарын алга, хөлийн ул, өгзөг хэсэгт хамгийн зузаан байдаг. Эпидермисийн суурийн давхрааны эсүүд митоз хуваагдлаар хуваагдан өргөст мөхлөгт давхарга руу шилжин аажмаар тунгалаг болон эвэрлэг давхарга руу шилжин эцэстээ гууждаг. Энэ хугацаа нь дунджаар 8-9долоо хоногийн хугацаанд явагдах бөгөөд энэ хугацааг арьсны өнгөн хөрс бүрэн төлжих хугацаа гэдэг. Эпидермисийн давхаргад олон төрлийн эсүүд байх ба үүнд... Read more
Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд - December 11, 2013 Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд Давхраа хийлгэсний дараа хэзээнээс нүүрээ будаж болох вэ, өвддөг үү, хаван нь хэзээ буух вэ зэрэг олон асуултууд гардаг. Мэс заслын дараа хавдсан нүдээ хараад гэртээ хэвтээд байхаар цаг ч явахгүй их л төвөгтөй байдаг. Яавал хурдан хаван буух вэ, эсвэл үрэвсэл үүсэх болов уу гэж олон талаар санаа зовож хүмүүст зориулсан доорх хэдэн зөвлөгөө өгье. Асуулт: Мэс засал хийлгэхэд өвдөх болов уу? Хариулт: Мэс засал хийхийн тулд түр хугацааны нойрсуулалт, түүний дараа хэсгийн мэдээ алдуулалт хийдэг. Түр хугацааны нойрсуулалт хийхэд бага зэрэг унтах бөгөөд энэ хугацаанд мэс засал хийх хэсэгт хэсгийн мэдээ алдуулалт тариагаар хийдэг. Ихэнх хүмүүс хэсгийн мэдээ алдуулалт тариаг хийхэд өвддөг гэдэг учир түүний өмнө унтуулдаг бөгөөд ингэснээр мэдээ алдуулалтын өвдөлтийг мэдрэхгүй. Ингээд сэрхэд тань мэдээ алдуулалт хийгдсэн байх бөгөөд үүнээс хойш эмчийн зааврын дагуу нүдээ аниж, нээх хэрэгтэй. Иймээс мэс заслын я... Read more
Comments
Post a Comment