Дүшэнд орохын ач тус - Тунгалаг арьс

Дүшэнд орохын ач тус - Тунгалаг арьс 

Өдрийн туршид хурсан хэрээ арилгаж шөнө сайхан амрах бэлтгэлийг хийдэг. 
Гэхдээ энэхүү өдөр бүр дүшэнд орох зуршил нь арьсыг эрүүлжүүлж байдаг гэдэгт та итгэх үү? 
Ингээд дүшэнд хэрхэн зөв дараалалтай танилцъя



* Хуйханд тритмэнт түрхэх 
Үсээ эрүүлжүүлэх гэж тритмэнтийг толгойдоо бүхэлд нь түрхдэг хүмүүс байдаг. Энэ бол маш буруу зүйл юм. Хуйханд түрхвэл үс тослогтож хаг үүсдэг. 


* Халуун устай дүшэнд удаан байх 
Халуун усанд удаан орвол арьсанд муу нөлөө үзүүлэх магадлалтай. Арьс хуурайшиж загтнах зэрэг үзэгдэл илэрнэ. Халуун устай дүшэнд 5-10минут ороход хангалттай. 


* Хөлөө угаахаа мартаж болохгүй 
Хөлийн хуруу болгоноо нэг бүрчлэн савандаж сайтар угаах нь элдэв үнэр гарахаас сэргийлдэг. 


* Хамгийн сүүлд нь хүйтэн усаар 
Дүшнээс гарахаас өмнө сүүлийн 30сек хүйтэн усаар бие шүрших нь арьс чийгшүүлэн биеэн дэх өөхийг шатааж өгнө. 


* Нойтон алчуур 
Нойтон алчуураа угаалгын өрөөндөө орхивол агаарт вирус үүсгэн идэвхжүүлдэг. Эмзэг арьстай эсвэл бага насны хүүхэдтэй бол энэхүү үйлдлээ даруйхан зогсоох хэрэгтэй. 


* Нойтон алчуураар үсээ боох 
Алчуураар үсээ бооход зууралтаас нь болоод үс гэмтдэг. Тиймээс хуурай алчуураар үсээ зөөлөн арчаад сэнс юмуу салхинд хатаана. 


* Тэжээлийн тос 
Дүшэнд орсны дараа арьсанд чийг өгөхгүй бол арьсан дахь өөрийнх нь чийг ууршиж алга болно. Тиймээс заавал тэжээлийн тос түрхэж өгөх хэрэгтэй. 


* Спорт хийсний дараах дүш 
Хөлс арьсанд үлдээд удаан байвал вирус үүснэ. Арьсан дахь вирус нь үрэвсэж батга идээтэй зүйлс гарна. 





Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна