Нүдний дахин хагалгаа

Давтан мэс засал



Өмнөх мэс засал амжилтгүй болсон тохиолдол, давхрааны хэлбэрээ өөрчилөхийг хүссэн тохиолдолд энэхүү мэс заслыг хийнэ. Ихэнхдээ хоёр нүдний хэлбэр өөр, давхрааны хэмжээ том, давхраа байхгүй болсон зэрэг тохиолдлуудад хийгддэг. Дахин мэс заслыг хүсэж буй тохиолдолд мэргэжлийн туршлагатай эмч эмнэлэгт хандах хэрэгтэй.

Мэс засал хийлгэх
1. Давхрааны хэлбэр хэмжээг янзлахыг хүссэн тохиолдолд
2. Өмнө нь мэс засал хийлгээд хаван буураагүй, сорви тод үлдсэн тохиолдолд
3. Хоёр нүдний хэлбэр өөр
4. Мэс заслын дараа давхраа байхгүй болсон тохиолдолд

Мэс заслын төрөл

1. Тод сорвитой тохиолдолд
Давхраа хийлгэсэн сорви тод үлдсэн бол тэр хэсгийг тайрч аван дахин шинээр оёно.
(Гэхдээ арьс бага хэмжээтэй байвал мэс засал хийх боломжгүй байх магадлалтай)


2. Хэт зузаан давхраа
Давхрааны хэмжээ хэт зузаан тохиолдолд дахин мэс засал хийн нимгэн болгож засна.




3. Давхрааны хэлбэр өөр тохиолдол
Хоёр нүдний давхраа тавигдан харилцан адилгүй болдог ба энэ үед хоёр нүдний хэлбэрийг адил болгох зорилготой дахин мэс засал хийнэ.




4. Давхрааны хэлбэрээ засах
Өмнө нь хийгдсэн мэс заслын үр дүн таалагдахгүй дахин давхраа хийлгэхийг хүсэж буй тохиолдолд энэ мэс заслыг хийнэ. Иймээс үйлчлүүлэгчтэй дахин зөвлөн мэс заслыг хийнэ.















Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна