Хацрын суултыг хэрхэн засах вэ?

Хацрын суулт нь хүн нас яваад ирэхээр нүүрний өөх алга болж үүсдэг бол төрөлхийн тэр хэсэг нь хонхойж орсон хүмүүс байдаг. 


Хэт хонхойж орсон тохиолдолд нүүр хажуу талаасаа саран хэлбэртэй харагдах тохиолдол байдаг. 


Уг мэс заслыг ямар хүмүүс хийлгэх вэ? 

- Хамрын хоёр талд хэт хонхойж ороод нүүр хонхорхой харагддаг хүн 
- Хамар хонхойж орсноос болоод ам товойж харагддаг 
- Хэт хонхойсноос болоод хөгшин харагддаг хүн 


Мэс засал хийх арга 

Хонхойж орсон хэсэгт имплант суулгах, өөх суулгах, филлэр тарих зэрэг арга байдаг. 

1. Хиймэл эд суулгах 
Аман дотуур зүсэлт хийж силкон, гуатекс, аллудем гэх мэт хүний биед хор нөлөөгүй хиймэл эдийг суулгаж өгнө. 




Мэс засал хийх дараалал 
А. Тухайн хүний онцлогт тохируулсан хиймэл эдийг бэлдэнэ. 
Б. Аман дотор 1см орчим зүсэлт хийж хиймэл эдийг суулгаж өгнө.  

2. Өөх суулгах 
Гэдэс, гуя, өгзөг гэх мэт хэсгээс өөх соруулан авч хамрын хоёр талаар суулгаж өгнө. 




Мэс засал хийх дараалал 
А. Өөх соруулж авна. 
Б. Цэвэр өөхийг шүүж авна. 
В. Боловсруулж авсан өөхөө суулгаж өгнө. 

3. Филлэр 
Хэт их хонхойж ороогүй хүмүүст хийлгэхэд тохиромжтой. Богино хугацаанд үр дүн үзэх боломжтой. 




Тарилга хийх дараалал 
А. Хийх хэсэгт ариутгал хийнэ. 
Б. Мэдээ алдуулах тос түрхэнэ. 
В. Филлэр тарилга хийнэ. 
Г. Шууд үр дүнгээ харах боломжтой. 








Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна