Хэвлийн илүүдэл арьс тайрах мэс засал хийх арга

Хэвлийн мэс засал

 Хүйсний нүхний доод талаас эхлүүлэн гэдсийг нийтэд тайрах мэс заслын арга юм. Сорви нь хоёр таазны ясны хооронд кесар хагалгааны сорвиноос урт хэмжээтэй үүснэ.

Мини мэс засал

Хүйсний нүхнээс доош байрлах гэдсийг авахад илүү үр дүнтэй. Сорви нь кесар хагалгааны сорвитой адил урттай байдаг.

Өргөтгөсөн мэс засал

Хэвлийн илүүдэл хэсгийг бүхэлд нь тайрч авах арга бөгөөд ингэхдээ нуруу болон хажуугийн хэсгийн язран унжсан арьсыг хамтад нь тайрч авна. Урт сорви үлдэнэ. Сунаж унжсан арьсыг тайрч сорви нь дотуур хувцсаар далдлагддаг. Мөн сунасан булчинг ч чангалан хэвлийн хэсгийг бүхэлд нь засах боломжтой.

Тойрог хэлбэрийн мэс засал

Хэвлийг бүтэн тойруулан тайрч авах арга юм. Биеийн жин гэнэт ихээр нэмэгдэж зөвхөн гэдэс хэсгээр тайрч авахад хангалтгүй болсон тохиолдолд хийгдэх арга юм.

Эсрэг зүсэлттэй мэс засал


Зарим тохиолдолд гэдэс дээд талаараа их сунасан байдаг. Ийм үед хөхний доод талд зүсэлт хийн хэвлийн арьсийг дээш нь татаж өгдөг. Гэхдээ энэ төрлийн мэс засал хийх тохиолдол их ховор байдаг.



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна