Үсний эрүүл ахуйн зөвлөгөө

Үсний эрүүл ахуйд тустай зөвлөгөө











Гялалзсан зөөлөн үсэнд тустай А витамин нь үсний тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсийг гэмтлээс хамгаалдаг. А витаминд лууван , чихэрт төмс, ногоон өнгийн жимс ногоо, загасны мах зэрэг ордог.
Уураг нь гандаж гундсан үсэнд тэжээл өгдөг. Уураг ихтэй хоол идэх нь үсийг бас хооллодог байна.
Витамин С нь үсний хугаралтыг багасгаж өгдөг. Витамин С тэй хоол хүнс хэрэглэхээс гадна витамин С агуулсан үсний шампунь хэрэглэх нь үсний өнгийг сэргээдэг байна.


Төмөр нь үсний уналтыг зогсоодог. Цус багадсанаар үсний уналт ихэсдэг байна. Ийм үед төмрийн бэлдмэл уух ба, улаан лооль идэх нь тустай.
Өдөрт дор хаяж 2л уус ууж байх нь үс болон арьсыг залуужуулдаг. Хүний биед шингэн дутагдсанаас үс хуурайшдаг. Иймд ус хангалттай ууж байх хэрэгтэй.
Согтууруулах ундаа нь үсний ургалтыг зогсоодог. Үсээ ургуулахыг хүсэж байгаа бол согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Витамин Е нь арьс үсний хоол гэж хэлж болно. Ихэвчлэн самар, өндөгний шар, элэг, вандуй зэрэгт агуулагддаг.

Тамхи нь хуйханд очин цусны эргэлтийг багасгаж үсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үс ихээр унадаг байна. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд