23 насандаа хийсэн өөрчлөлт
Сайн байна уу?
23жилийн турш намайг зовоосон шанага шиг эрүүнээсээ салахаар боллоо.
Буруу зуултаас болоод төвөгтэй зүйлүүд их тохиолдоно. Хүний өөдөөс цэх хараад инээж чадахгүй, олигтой хэдэн үг ч хэлж чадахгүй.
Гадаад үзэмжиндээ их анхаарал хандуулдаг болоод ч тэрүү өвөл урт хоолойтой цамцаар эрүүгээ таглаж явна.
Үзэмж чухал ч хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд талаасаа юм.
Буруу зуулттай хүмүүс ихэвчлэн эрүү үе, хоол боловсруулах эрхтэн, ходоодны шүүрэл их ялгарах зэрэг өвчлөлтэй байдаг.
Би ч гэсэн амаа том ангайхаар эрүү өвдөж, таг таг гэсэн дуу гарч, мултарч байгаа мэт мэдрэмж төрдөг.
Хоол хүнсийг сайн зажлахгүй болохоор хоол шингэхгүй өдөр эм байнга уух болдог.
Тиймээс эрүүл мэнд талаасаа гадаад үзэмж талаасаа ч хамт засагдана гэхээр мэс заслын үр дүнг сэтгэл догдлон хүлээж байна.
Бас би шүдний аппарат бараг 5жил зүүсэн болохоор мэс заслын өмнөх төмөр аппаратаар солино гэж оочир ихтэй 7цаг хүлээж байж хийлгэсэн.
Мэс засал хийх эмчтэйгээ уулзахад их эрч хүчтэй өөртөө итгэлтэй зоригтой хүн байна. Эмчтэйгээ уулзаад сэтгэл санаа ч сайхан болсон.
Мэс заслын дараа 1-3хоног
Мэс заслын өдөр нэг их сандраагүй хувцсаа сольж өмсөөд хажуу тийшээ хартал цаад өрөөнд 6сувилагч бэлтгэл хийж харагдсан.За энэ л мэс заслын өрөө байна гэж бодлоо, тэр өрөөрүү ороод биеэн дээр нэг юм наагаад тэрнээс хойш юу ч санахгүй байна.
5минут сайхан унтаад сэрлээ гэж бодсон хагалгаа дууссан байсан.
Хагалгааны дараа өвчин намдаах дусал байнга хийж байсан болохоор өвдөлт бараг байхгүй харин удаан суугаад бөгс өвдсөн.
Мэс заслын дараа 24цагын эрчимт эмчилгээний тасагт гадна гурав дөрвөн эмгэгтэй хүмүүс байлаа.
Би бараг хавдаагүй хамар л жоохон хавдсан байсан. Толинд хархад аль хэдийн зөв хэлбэртээ орсон харагдаж байна.
Урагшаа шаамийж гарсан эрүү маань байхгүй болсон байна.
Толинд харахаар сэтгэл догдлоод сайхан байна. Цаашдаа хаван буугаад хэрхэн өөрчлөгдөх бол гэдгийг тэсэн ядан хүлээж байна.
Дараа баярлалаа гэж хэлэх тохиол олдох байх.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
Website : http://wonjinbeauty.com
E-mail : w.mongol@pwj.co.kr
Comments
Post a Comment