23 насандаа хийсэн өөрчлөлт-2

Мэс засал хийлгээд 7хоногийн дараа





Өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа миний дүр төрх надад таалагдаж байна. 


Надаа хагалгааны дараа 3,4 дэх хоног хэцүү байсан.
Эмнэлгээс гарсны дараа 1-2минут алхах хүртэл хэцүү байлаа. Амаараа амьсгалж чадахгүй, хамар битүүрээд эм дусаагаад ч нэмэргүй.

 Аав ээж маань гэрт ирээд бүх юм бэлдээд өгсөн ч бүр давраад эм уухаасаа хүртэл залхуу хүрмээр санагдаад. Яалт ч үгүй баргын хүн хийлгэдэг хагалгаа биш юм.
Би өдөр тутам хийдэг байсан үйлдэл амьсгалах, инээх, идэх, уух, ярих, хүнтэй уулзах зэрэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгосон. Тиймээс хагалгааны дараа бүх зүйлд талархаж амьдрах болно.

Хэцүү 3,4хоног өнгөрсний дараа арай гайгүй болж эхэлсэн
Амьсгалахад амар, эмээ хүртэл ганцаараа уух хэмжээний аргаа олсон.
Бага багаар сайжраад байгаа нь илт мэдрэгдсэн, өдөр ирэх тусам нүүр жижиг болоод их таалагдаж байна шүү.



7 дахь хоногийн өглөө. 
Одоо өглөө нүд бүрэн нээгдэж бие ч хөнгөрөөд ирсэн. 
Бүр хагалгаа хийлгэсэн гэдгээ мартах хэмжээний болсон шүү. 
Тэр хэмжээгээр өвдөж байснаа мартсан байх нь байна. 
Босоод л толь хардаг болсон. 
Хагалгааны өмнө юун өглөө босоод толинд харах байсан.
Үлгэрт гардаг шидэт толь шиг л санагдаад байгаа. 

Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй. 
Өнгөрсөн хугацаанд намайг өвтгөж байсан бүх зүйлс аль хэдийн алга болсон. 
Над шиг шаамий эрүүнээсээ болж зовж байгаа найз нар минь эмнэлэгт ирээд амжилттай хагалгаа хийлгээрэй. 

Амьдралыг сайхнаар мэдрэх болно шүү. 


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна