Арьсны төрөлд тохируулсан бүтээгдэхүүн түрхэх дараалал

Юуны өмнө арьс арчилгааны суурь бүтээгдэхүүн түрхэх энгийн дарааллыг танилцуулж байна.




Skin&Toner > Booster essence > Eye cream > Essence&Serum > 
Lotion&Cream > Sunblock

Өөрөөр хэлбэл шингэнээс өтгөн гэсэн дараалалтай түрхэх хэрэгтэй.

Гэхдээ хүн бүрийн арьс харилцан адилгүй байдаг учир энэхүү дарааллыг бага зэрэг өөрчлөж болно.

Хуурай арьс



Хуурай арьсанд нэн тэргүүнд шаардлагатай зүйл бол чийгшүүлэгч тос юм. Бүтээгдэхүүн сонгохдоо тос ус хамт орсон байж удаан хугацаанд чийглэг байдлаа барих боломжтой. Чийгшүүлэгч тосыг нүүрээ угаагаад 1минутын дотор түрхэх ба 3минутаас хэтрэхэд арьсны чийг 70% нь алга болдог.

- Өглөө-
Хуурай арьсанд зориулсан Skin&Toner > Eye cream > Essence > Lotion > тосон суурьтай Sunblock

- Орой-
Хуурай арьсанд зориулсан Skin&Toner > Eye cream > Essence > Lotion > Тэжээлийн тос ба Чийгшүүлэгч тос

*7хоногт 1-2удаа тэжээлийн маск заавал тавьж өгнө.

Тослог арьс



Өглөө oil free бүтээгдэхүүн түрхэж өгөх хэрэгтэй. Нарнаас хамгаалах тосыг хэт тослог бишийг сонгох хэрэгтэй. 

-Өглөө- 
Тослог арьсанд зориулсан Skin&Toner > Eye cream > Oil free Lotion > Oil free Sunblock

-Орой-
 Тослог арьсанд зориулсан Skin&Toner > Eye cream > Хуурайшсан хэсэгтээ чийгшүүлэгч essence > Lotion

*Гель хэлбэрийн тэжээлийн маск, бохирдол гадагшлуулагч маск 7хоногт 1удаа тавина. 

Холимог арьс 



Т зон хэсэгтээ тослог арьсанд зориулсан Lotion түрхэж U зон хэсэгтээ энгийн Lotion түрхэж өгнө. Lotion хэлбэрийн нарны тосыг хэрэглэнэ. 

-Өглөө-
Холимог арьсны бүтээгдэхүүн түрхсэний дараа Т зон хэсэгтээ тослог арьсанд зориулсан Lotion түрхэж U зон хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн нэмж түрхэнэ > Lotion хэлбэрийн нарны тосыг хэрэглэнэ. 

-Орой- 
Холимог арьсны бүтээгдэхүүн > Eye cream > Lotion > Night cream 


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна