Алимзан өгзөг хэрхэн бий болгох вэ?



Гоё сайхан өгзөг нь хөхнөөс дутахгүйгээр эмэгтэй хүний биеийн галбирт нөлөө үзүүлдэг. Иймээс хувцас өмсөхөд өгзөгний хэлбэрээс шалтгаалан асар их өөрчилөлттөй харагддаг. Өгзөг өргөх мэс засал нь унжиж хавтгайрсан өгзөгийг өргөн алим хэлбэртэй болгон засаж өгнө.

Мэс засал хийх арга

1. Имплант

Өгзөг томруулах зорилгоор зүсэлт хийж хүссэн хэмжээ хэлбэртэй имплант суулгана.
Имплантыг өгзөгний доод талд суулгах бөгөөд үр дүн нь даруй харагдана.
 

Мэс заслын мэдээлэл
  • Мэс засал хийх хугацаа: ойролцоогоор 1 цаг 30 минут
  • Мэдээ алдуулалт: Бүтэн/ Хэсгийн мэдээ алдуулалт
  • Хоол хорих: мэс заслаас өмнө 6 -8 цагын өмнө
  • Оёдолын утас авхуулах: мэс заслын дараа 14 хоног
  • Эмнэлэгт хэвтэх : 2 хоног
  • Зүсэлт хийх хэсэг: өгзөгний голд ойролцоогоор 4 см
  • Солонгост байх хугацаа: доод тал нь 14 хоног
  • Мэс заслын дараа оёдолын утас авхуултал доошоо харж унтана.
Өгзөг унжиж хавтгай хэлбэртэй болсон тохиолдолд хийгддэг ба өгзөгний хооронд 3-4см зүсэлт хийн булчингийн хооронд хиймэл эд суулгаж хийдэг. Өгзөгөнд өөх болон булчин их байдаг учир мэс заслын дараа тусгайлан арчилгаа хийх шаардлагагүй. Нэг удаагийн мэс заслаар хүссэн хэмжээ хэлбэртэй өгзөгтөй болох боломжтой.

2. Өөх суулгах

Өгзөг томруулах зорилгоор хэвлий гуя хэсгээс өөх соруулан авч өгзөнд суулгаж өгнө. Өөрийн биеээс өөх авч суулгаж байгаа гэдэг утгаараа илүү төрлөхийн мэт мэдрэмж төрүүлнэ.

Мэс заслын мэдээлэл
  • Мэс засал хийх хугацаа: ойролцоогоор 1 цаг 30 минут
  • Мэдээ алдуулалт: хэсгийн мэдээ алдуулалт
  • Хоол хорих: мэс заслаас өмнө 6 цагын өмнө
  • Оёдолын утас авхуулах: мэс заслын дараа 7 хоног
  • Эмнэлэгт хэвтэх : шаардлагагүй
  • Шүршүүрт орох: хэсэгчилэн орно
  • Солонгост байх хугацаа: доод тал нь 2-3 хоног
  • Мэс заслын дараа оёдолын утас авхуултал доошоо харж унтана.
Өгзөг унжиж хэлбэрээ алдсан тохиолдолд хийх ба хэвлий, гуя хэсгээс өөх соруулан ашигтай өөхийг шүүн авч өгзөгний дээд хэсэгт шахаж өгнө. Өөх соруулан авсан хэсэг нь илүүдэл өөхийг соруулаж авдгаараа давуу талтай.




3. Утсаар татах

Өгзөгний хэлбэрийг өөрчлөхөд хамгийн тохиромжтой арга юм. Хэт унжсан өгзөнд өөх эсвэл имплант суулгасан ч хэлбэр нь засагдахгүй учир утсаар татах хэрэгтэй. Мэс засал хийхэд хялбар энгийн амьдралдаа хурдан шилжих боломжтой. Мэс заслын цаг 30 минут байдаг.

Мэс заслын мэдээлэл
  • Мэс засал хийх хугацаа: ойролцоогоор 1 цаг
  • Мэдээ алдуулалт: хэсгийн мэдээ алдуулалт
  • Хоол хорих: мэс заслаас өмнө 6 цагын өмнө
  • Оёдлын утас авахуулах: оёдол хийгдэхгүй
  • Эмнэлэгт хэвтэх : шаардлагагүй
  • Шүршүүрт орох: хэсэгчилэн орно
  • Солонгост байх хугацаа: доод тал нь 14 хоног
Өгзөг хэт унжсан тохиолдолд хийгддэг ба силкон тусгай утас ашиглан унжсан өгзгийг татаж бөөгнүүлж өгнө. 30 дотор хийгддэг хялбар мэс засал юм.




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна