Эрүүл жүүс

Хялбар аргаар эрүүл жүүс бэлтгэх арга


Алим

Өглөө идсэн алим алт гэж ярьдаг. Алиманд агуулагддаг үл исэлдүүлэгч найрлага нь анти-эйжинг төдийгүй цайруулах үр дүнг үзүүлдэг. Ялангуяа хальсанд нь хангалттай хэмжээний флавоноиды найрлага нь судсанд хурсан бохирдлыг гадагшлуулах цаашлаад хуримтлуулахгүй байж цусны эргэлтийг сайжруулахад тустай. Витамин А,С болон эслэг ихтэй учир арьс гоо сайхан төдийгүй өтгөн хаталтад сайнаар нөлөөлнө. Ус ихээр агуулсан өргөст хэмх болон улаан лоолийн хамт жүүс хийж ууж болно.
Лууван, байцаа, улаан лооль зэргийг бага зэрэг болгоод хамт жүүс хийж ууж ч болох юм.

Лууван+Алим
Лууванд витамин С-г устгадаг фермент агуулагдсан байдаг учир алим үүнийг нөхөж өгдөг.


Алим+Лууван+Сонгино

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд нөлөөлөх лууван алимны шүүсэнд натри ихээр агуулсан сонгино хольж өгнө. Хүний биед хурсан бохирдлыг гадагшлуулахад маш сайн үр дүнтэй.


Алим+Лууван+Ногоон чинжүү

Таны өтгөн хатдаг бол үүнийг хэрэглээд үзээрэй. Өтгөн хаталтаас салахаас гадна төрөл бүрийн витаминыг танд өгнө.


Алим+Өргөст хэмх

Өргөст хэмхэд алимтай адил хэмжээний витамин С агуулагдсан байдаг. Мөн ядаргаа тайлах, арьсанд сайнаар нөлөөлнө.


Алим+Өргөст хэмх+Лимон

Өглөө босоод ямар ч эрч хүч байхгүй үедээ үүнийг уувал тустай.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна