Филлэр гэж юу вэ?

Филлэр гоо сайхны залуужуулах мэс ажилбар


Сүүлийн үед өөрийн наснаасаа залуу харагдахыг хүссэн хүмүүс ихэсэж, нүүрний 
үрчлээг арилган суларч унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс ажилбарууд 
олны анхаарлыг татаж байгаа билээ.

Маш олон төрлийн үрчлээний эсрэг мэс ажилбар дотроос хүмүүсийн ихээр 
хийлгэдэг гоо сайхны мэс ажилбарыг сонговол мэдээж филлэр гоо сайхны 
залуужуулах мэс ажилбар юм.



                                       

Филлэр нь олон төрлийн байгалийн гаралтай ба нийлмэл эдийн найрлагатай байдаг. 

Хамар, дух, хөмсөгний хоорондох үрчлээ, эрүү, хацар гэх мэт хүссэн хэсэгтээ 
тариулан арьсыг тэлж дүүргэж өгөн залуу харагдуулалдаг.

Мөн нүдний эргэн тойрон , дух, хацарын суулт зэрэг үрчлээг арилгахын зэрэгцээ 
батганы хонхойж орсон сорвийг дүүргэх, амны орчмын үрчлээ, духны хонхорхой, 
доод эрүү, хамар, уруулийн хэлбэрийг дүүргэж өгөн зөв хэлбэртэй болгоно.



Эдгэрэлтийн явц нь хурдан учраас мэс ажилбарын дараа хавдар нь бага, шууд 
үр дүнгээ үзнэ. Зав багатай ажилтан, оюутан сурагчидад ч хүндрэлгүй учир хэвийн а
мьдралдаа хурдан орох давуу талтай.







   Филлэрийг ихэвчлэн нүүрний аль хэсэгтээ   хийлгэдэг вэ?













Хамар: Ихэнхдээ хамрын нуруу намхан бол нүүрний хэлбэр өргөн харагдаж хурц тод сэтгэгдэл төрүүлдэг. Ийм тохиолдолд Филлэрээр хамрын нуруу болон хамрын 
үзүүрийг дүүргэж өгөн нүүрний тэнцвэрийг зөв гаргаж өгснөөр хурц тод царайг 
зөөлрүүлж өгдөг.
 
Хамрын суулт: Хамрын суулт нь хүнийг илүү хөгшин, ядруу, унжийсан харагдуулдаг.
Ийм тохиолдолд филлэрээр хамрын суултийг дүүргэн өгснөөр үрчлээ тэнийж арьс 
чангаран өмнөхөөсөө илүү залуужин сэтгэл ханах болно.
 
Дух: Дух нь нүүрний хамгийн өргөн хэсгийг эзэлдэг төдийгүй царай төрхөнд хамгийн
 чухал үүрэг гүйцэтгэдэг. Хавтгай болон жижиг духтай бол филлэрээр духны 
хэлбэрийг дүүргэн өгснөөр нүүрний хэлбэр жижиг мэт харагдан илүү залуухан 
харагдах үр дүнтэй.
 
Нүдний доод өхөөрдөм арьс: Нүдний доод өхөөрдөм арьс нь наснаасаа илүү овортой, 
өвдсөн мэт харагдуулдаг. Ийм тохиолдолд филлэрээр бомбогор өхөөрдөм хэлбэртэй
болгон өгснөөр цоглог, залуу харагдах үр дүнтэй байдаг.



Филлэр хийлгэхдээ анхаарах зүйлс:

Филлэр нь маш олон төрлийн сайн давуу талтай ч филлэрийг буруу хэрэглэснээр 
мэс заслын дүнд сөрөг үр дагавар гардаг. Иймд филлэр мэс ажилбар хийлгэхийн 
өмнө заавал филлэр мөн эсэхийг шалгаж, гоо сайхны эмнэлэг болон мэргэжлийн 
эмчийн тусламжтайгаар мэс ажилбар хийгдэж байгаа эсэхийг сайтар шалгаж мэдэх 
нь таны гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд аюулгүй баталгаа болно.




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна