Зовхи унжсан хүн ямар мэс засал хийлгэх хэрэгтэй вэ?
Зовхи унжсан хүн ямар мэс засал хийлгэх хэрэгтэй вэ?
Зовхи унжаад эмчээ зөвлөгөө авахаар янз бүрийн хариулт аваад юу хийлгэхээ сайн мэдэхгүй хүмүүс их байдаг.
Нүдний хэлбэр засал нь унжсан нүдийг том болгох мэс засал хэдий ч унжилтын хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөнө.
Өмнө
Дараа (3сар)
Зовхи их унжаагүй нүд нээх булчин сул бол хэлбэр засах мэс засал хийх ба, зовхи их унжаад хүүхэн хараа ½ хэмжээтэй дарагдаж сормуус дотогш хатгах болсон бол хэлбэр засах мэс заслын хамт унжсан арьсыг тайрч өгөх мэс засал хамт хийгдэх хэрэгтэй.
Юуны түрүүн өөрт тохирсон хамгийн зөв онош гаргах хэрэгтэй.
Дээд зовхи засах мэс засал хийлгэхээр давхраа тодрох уу?
Дунд насны хүмүүс мэс засал хийлгэсний дараа давхраа томорч эвгүй болсон тохиолдол их байдаг.
Энэ нь зөвхөн унжсан арьсыг аваад том зузаан давхраа хийсэнтэй холбоотой. Манай эмнэлэг дунд насныхны нүдийг засахдаа давхраа гаргах зорилгоор мэс засал хийдэггүй.
Өмнө
Дараа (3сар)
Нүдийг тод томруун нээдэг болгохын тулд түүний дотор байгаа булчинг татаж засаж өгөх нь чухал.
Тиймээс нимгэн давхраа гаргах юмуу давхраа гаргахгүй байсан ч залуу харагдах боломжтой тул санаа зовох хэрэггүй.
Нүдээ нээхдээ үрчийдгээ засах боломжтой юу?
Өмнө
Дараа (3сар)
Та нүдээ нээхдээ духандаа хүч өгч нээж байгаа бол нүдний хэлбэр засал хэрэгтэй гэсэн шинж тэмдэг юм.
Хөгшрөлтөөс үүдэн нүд нээх булчин суларч зовхи унжсан бол унжсан арьсыг тайрч суларсан булчинг чангалах мэс засал хийнэ. Ингэснээр нүд засахаас гадна духны үрчлээг багасгах үр дүнтэй.
Нүдний доор унжсан арьсыг авахаар сорви үлдэхгүй юу?
Яг адилхан мэс засал хийж байгаа ч хэрхэн тайрч байгаа, хэрхэн оёдол хийж байгаагаас шалтгаалан үр дүн гарч ирдэг.
Хөгшрөх тусам нүдний доор уутанцар үүсдэг үүний тайрч авах мэс засал хийх хэрэгтэй.
Өмнө
Дараа (3сар)
Нүдний доод арьс маш нимгэн учир хутгаар зүсэлт хийж мэс засал хийхэд сорви үлдээж, хөхрөлт удаан үргэлжлэх магадлалтай.
Вонжин эмнэлэг арьсны гадна талд биш сормуусны ирмэг дагуулан зүсэлт хийж илүүдэл өөхийг аван үлдсэн өөхийг тарааж өгдөг учир сорви бараг үлдэхгүй.
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө
Фейсбүүк зөвлөгөө
Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/
Имэйл зөвлөгөө
Comments
Post a Comment