Урт нүүртэй шаамий бол ямар мэс засал хийх хэрэгтэй вэ?

Урт нүүртэй шаамий бол ямар мэс засал хийх хэрэгтэй вэ?

Шаамий эрүү нь доод эрүү урагшаа гарсан юмуу урт нүүрийг хэлэх бөгөөд шүдний буруу хазалттайн дээр шаамий эрүүтэй бол шүдний аппарат зүүж шүдийг дотогш оруулж болох ч эрүүний ясыг тэр чигт янзалсан мэт өөрийн хүссэн үр дүнд хүрэхэд хэцүү. Тиймээс гоо сайхны мэс заслаар эрүүний байрлалыг засаж, шүдний аппарат зүүж давхар эмчилнэ. Ямар хэлбэрийн шаамий эрүүтэйгээс хамаарч түүнд тохирсон мэс заслыг хийх хэрэгтэй.

 
Вонжин гоо сайхны эмнэлгийн
Шаамий эрүү засах мэс заслын арга
Вонжин гоо сайхны эмнэлэгт хийгддэг шаамий эрүү засах мэс засал нь тухайн хүний эрүүний хэлбэрт тааруулж ам болон эрүү нүүрний тасгийн мэргэжлийн эмч нартай хамтарч мэс заслыг хийнэ.
 
 
Шаамий эрүүний төрөл
1. Эрүүний үзүүр урагшаа гарсан нүүр урт тохиолдолд : Доод эрүү дотогш нь оруулж шүдний аппарат зүүж шүдний зуултыг тэгшилж өгөх хэрэгтэй.
2. Эрүү болон нүүр урт, инээхэд шүдний буйл ил харагддаг тохиолдолд : Доод эрүүг дотогш оруулж өгөнгөө гол хэсгийн эрүүний уртыг багасгах мэс заслыг хийх хэрэгтэй.
3. Доод эрүү тэр чигтээ өргөн тохиолдолд : Эрүүг бүхэлд нь жижиглэж зассаны дараа дотогш нь хийж өгөх хэрэгтэй.
4. Нүүрний зөв бус хэлбэртэйн дээр шаамий тохиолдолд : Нүүрний хэлбэрийг зөв болгож эрүүг дотогш нь хийж өгөх хэрэгтэй.

 
2. Доод эрүү засах мэс заслын арга
Шаамий эрүү засах мэс засал нь эрүүг нарийхан болгож засах эгц шулуун тайрах IVRO мэс засал болон SSRO мэс заслын аргаар тухайн хүний шаамий эрүүний хэлбэрээс хамаарч аль нэг мэс заслыг хийнэ.
 
 
 IVRO мэс заслын арга
 IVRO мэс засал нь доод эрүүний хойд талын хэсгийг эгц шулуун тайрах арга бөгөөд, гадны биетээр ясыг тогтоохгүй өөрөөр нь эдгээж тогтоох арга юм.
 
SSRO мэс заслын арга
SSRO мэс засал н хамгийн ихээр хийгддэг мэс заслын хэлбэр бөгөөд, эрүүний хойд хэсгийг тайрж 2 хэсэг болгож хуваасны дараа эрүүг дотогш жихэж оруулсаны дараа тогтоогч юмуу хадаасаар тогтоох арга юм.
 
3. Дээд, доод эрүү засах мэс заслын арга
Дээд, доод эрүүний хэлбэр алдагдсан тохиолдолд дээд, доод эрүү засах мэс заслыг хийнэ. Эрүүний буруу байрлалтай байсанг засаж, дээд, доод шүдний зуултыг зөв болгож өгсөнөөр эрүүл мэндийн болон гоо сайхны давхар үр дүнг үзнэ.
 
 
4. Хамт хийлгэвэл зохих мэс засал
1. Тойруулж зүсэх мэс засал (Дөрвөлжин эрүү + Урд эрүү)
Урагшаа товойж гарсан эрүүг дотогш оруулж нүүрний зөв хэлбэрт оруулах дээд, доод эрүү багасгах мэс заслын хамт том дөрвөлжин эрүүг засаж жижиг болгох дөрвөлжин эрүү засах мэс заслыг хамт хийлгэвэл өөрийн хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.
2. Шаамий эрүү  тэгшлэх шүдний аппарат
Үл ялиг шаамий бол шүдний аппарат зүүж эмчлэх боломжтой.
Вонжин эмнэлгийн дээд, доод эрүү засах мэс засал нь амны хөндийн тасаг, хэлбэр засах тасгийн мэргэжлийн эмч нартай хамтарч оношлох бөгөөд, шүдний аппарат зүүж эмчлэгдэх боломжтой хүмүүст шүдний аппарат, мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүст мэс заслыг санал болгож байна.  
 
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна