Солонгосын NGO Rainbow байгууллагатай эрүүл мэндийн тусламжийн үйл ажиллагаанд хамтран ажиллах MOU гэрээнд гарын үсэг зурлаа.

 
Вонжин гоо сайхны эмнэлэг нь өнгөрсөн 5ны өдөр сологосын NGO Rainbow байгууллагатай эрүүл мэндийн тусламжийн үйл ажиллагаанд хамтран ажиллах албан бичигт гарын үсэг зурлаа.
Солонгосын NGO Rainbow байгууллага нь сургуулийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, онлайн хүчирхийлэл зэргээс урьдчилан сэргийлэх хандивын үйл ажиллагааг зохион явуулдаг ашгийн бус байгууллага болно.
Энэ удаагийн хамтран ажиллагаа нь төрөлхийн уруул тагнайн сэтэрхий гажигтай төрсөн хүүхдүүдэд дахин мэс засал хийх, мөн гэр бүлийн хүчирхийллээс болж гэмтсэн хүмүүст дахин мэс засал хийхээр төлөвлөгдсөн гэж болно.
Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Пак Вон Жин эмнэлгийн дарга хэлэхдээ : " Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй төрсөн хүүхдүүд эхний ээлжинд уруул, тагнайг хооронд нь холбох мэс заслыг эрүүл мэндийн даатгалд хамрагдаж хийж болдог ч, үүнээс хойш хүүхэд өсөлтийн явцад үүсэх хамар далийх болон мэс заслаас үлдсэн сорви зэрэг эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй болно. Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж хохирч үлдсэн хүмүүс хамар муруйх юмуу нүүрний яс хугарсан зэрэгт гоо сайхны мэс заслыг хийх шаардлага гардаг. Энэ бүх тал дээр Вонжин эмнэлэг хамтарч ажиллах нь энэ удаагийн хамтын ажлын гол зорилго болно " гэж тайлбарлаж хэллээ.  
 
Солонгосын NGO Rainbow  байгууллагын захирал Ким Сон Ёон ерөнхийлөгч хэлэхдээ : Төрөлхийн болон гэр бүлийн хүчирхийллээс болж үүссэн шархтай залуу хүүхэд багачууд энгийн хүмүүсээс арай өөр төрсөн өөрсдийн гадаад төрхөөсө болж нийгэмээс дахин нэг шарх авахыг зогсоохыг зорьсон маань энэ удаашийн хамтын ажиллагааны гол зорилго бөгөөд, бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэж мэдэгдлээ.
 
 
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд