Хамрын дахин мэс засал

Хамрын дахин мэс засал
 




Яагаад хамрын дахин мэс засалд орох ёстой вэ?


Хамрын мэс заслын дараа бодож байснаас өөр хамрын хэлбэр гарсан, хамранд хийсэн хиймэл эд өндөрдсөн, хамрын үзүүр хэт шөвх болсон, хиймэл эд хэт их хөдлөх, хамар доошоо буух болон үрэвсэл үүссэн тохиолдолд хамрын дахин мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Хамрын дахин мэс засал нь анх удаа мэс засал хийлгэхээс илүү нарийн хийх хэрэгтэй байдаг учир, мэргэлийн өндөр төвшний эмч эмнэлэгт хандах хэрэгтэй.

     ************************************************************************

Хамар нь хүний нүүрний төв хэсэгт байрдадаг учраас бага зэргийн өөрчлөлт ороход гадаад үзэмж, гоо сайханд асар их өөрчлөлтийг үзүүлдэг. Хамрын дахин мэс засал нь нэгэнтээ мэс засал хийгдээд гэмтсэн байгаа хамрын эд эрхтэнг дахин засаж хэлбэр оруулах хэрэгтэй байдаг учраас нилээн нарийн ур чадвар, мэдрэмж шаардсан мэс засал болно. Тиймээс заавал мэргэжлийн эмч, эмнэлэгт хандах хэрэгтэй.



Хамрын дахин мэс заслыг хийлгэвэл зохих хүмүүс
 
  1. Хиймэл эд илт товойн гарч, хамрын мэс засал хийлгэсэн нь илт мэдэгдэх тохиолдолд
  2. Хамар муруйж далий харагдах тохиолдолд
  3. Хиймэл эд хөдөлж, гэрэлтэх тохиолдолд
  4. Хамрын нуруу болон хамрын үзүүр улайх тохиолдолд



Хамрын нуруу муруйж далийсан тохиолдолд
 

Шалтгаан
 
  • Хиймэл эд нэг талруугуу муруйсан
  • Хиймэл эд хамрын хэлбэрт тохирон байрлалаа олоогүй




Мэс засал хийх арга

Өмнө нь хийсэн хиймэл эдийг авч хиймэл эд суулгах зайг дахин янзлаж тухайн хэлбэрт тохирсон хиймэл эдийг суулгана



Хиймэл эд хөдлөх тохиолдолд

Шалтгаан
  • Хиймэл эд яс болон ясны хальсны хооронд бүрэн байрлалаа олоогүй
  • Мэс заслын явцад ясны хальс цуурч хиймэл эд зөв байрлалаа олж суугаагүй




Мэс засал хийх арга

Хиймэл эдийг ясны салст бүрхэвчийн доор зөв байрлалд оруулан суулгана.



Хиймэл эдээс болж хамрын үзүүрийн хэлбэрт
өөрчлөлт орсон тохиолдолд


Шалтгаан
  • Хамрын нуруунд хэт өндөр хиймэл эд суулгасан
  • Хамрын үзүүр дээр ямар нэгэн ажилбар хийхгүй зөвхөн хиймэл эд суулган өндөрлсөн
  • Мэс засалтай холбоотой ямар нэгэн асуудалгүй ч арьс нимгэрэх , цочрол өгөх зэрэг




Мэс засал хийх арга

Хамрын үзүүрийн хиймэл эд, гэмтсэн мөгөөрсийг тайрч авна. Ингээд өөрийн биенээс мөгөөрс авч хамрын үзүүр дээр суулгаж өгнө.



Хиймэл эд таарахгүй тохиолдолд


Шалтгаан
  • Хиймэл эд суулгасан орчмын мөгөөрс хатуурч арьс таталдах
  • Хамрын мэс заслын дараа үүсдэг үрэвсэлийг эмчилээгүй тохиолдол


Мэс засал хийх арга

Эхлээд хамар дотрох бүх гэмтсэн хэсгийг эмчилэн хамрын үзүүрийн мөгөөрсний урт болон хэлбэрийг гаргана. Ингэсний дараа таславчийн мөгөөрс хамрын үзүүрт суулгаж өгнө.


Хамрын нуруу хэт өндөр тохиолдолд
 

Шалтгаан

  • Хүний төрхтөй огт цогцоогүй хэт өндөр хиймэл эд суулгасан тохиолдол



Мэс засал хийх арга

Өмнө нь суулгасан хиймэл эдийг авч тохирсон хиймэл эд суулгаж өгнө. Гэхдээ хамрын нуруу тодорхой хэмжээ өндөр хэдийч суурь нь өргөн бол хиймэл эд суулгахгүй суурийг нь хумиж нарийсгаж өгхөд л болно.


Хамрын нуруу хэт нарийн тохиолдолд


Шалтгаан
 
  • Хиймэл эд хэт нарийн
  • Хамрын арьс нимгэрч мэс засал хийлгэсэн гэдэг нь мэдэгдэх



Мэс засал хийх арга

Өмнө нь хийсэн хиймэл эдийг авч тохирсон хиймэл эдийг шинээр суулгана. Нимгэрсэн арьсийг силитэкс, фасци, зэргийг ашиглан өмнөх шиг зузаан болгоно.


Хамрын үзүүр намхан болсон тохиолдолд


Шалтгаан

  • Хамрын үзүүрийн нимгэн бүтэцийг тооцож үзэхгүй хиймэл эд суулгаснаар хамрын үзүүр дарагдан намсах үзэгдэл




Мэс засал хийх арга

Таславчийн мөгөөрс ашиглан хамрын үзүүрийг бэхжүүлсэний дараа мөгөөрс нэмэж үзүүр дээр нь суулгана.


************************************************************************


Хамрын мэс заслыг хэзээ хийлгэвэлтохиромжтой вэ?

1. Хамрын дахин мэс засал нь анх мэс засал хийлгэснээс 6 сарын дараа хийлгэх нь хамгийн үр дүнтэй.

2. Яарч хурдан шийдвэр гаргах нь хамгийн буруу бөгөөд дотоод бүтэц бүрэн байрлалаа олсны дараа мэс засал хийлгэх хэрэгтэй.


 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


 E-mailw.mongol@pwj.co.kr 
   
     goy@pwj.co.kr
 
 
Холбогдох утас : + 82-70-4706-8636,
             
                        + 82-10-4370-3331

Монголоос : 7677-3400
 
 
 
 
Хэрвээ та хамрын зөвлөгөө авахыг хүсвэл доорх линкээр холбогдоно уу.
 





 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд