Хэвлэлийн илүүдэл өөх тайрах мэс засал

Хэвлэлийн илүүдэл өөх тайрах мэс засал
 
 



Хэвлэлийн хэсгийн илүүдэл өөхийг арилгах 2 арга байна. Өөх

соруулах болон Илүүдэл арьс өөхийг тайрч авах гэсэн 2 аргаар

хийгддэг. Ихэнх тохиолдолд өөх соруулах аргаар

хийгддэг ч өөхлөлт ихтэй, арьс их сунасан бол тухайн хэсгийг

тайрч авах мэс засал хийдэг. Энэхүү мэс заслыг хийснээр

гэдэсний булчинг чангалан, хүйсний байрлалыг өөрчилөн

хэлбэрийг засаж өгнө. Хүн хүний онцлогоос шалтгаалан

зөвхөн арьс тайрах, суларсан булчинг засах, өөх авч булчин

засах, өөх соруулж суларсан арьсыг тайрч авах зэрэг аргууд

байдаг.


Мэс заслын төрөл.


Хэвлийн мэс засал



Хүйсний нүхний доод талаас эхлүүлэн гэдсийг нийтэд тайрах

мэс заслын арга юм. Сорви нь хоёр таазны ясны хооронд кесар

хагалгааны сорвиноос урт хэмжээтэй үүснэ.


 Мини мэс засал


Хүйсний нүхнээс доош байрлах гэдсийг авахад илүү үр дүнтэй.

Сорви нь кесар хагалгааны сорвитой адил урттай байна.



Өргөтгөсөн мэс засал

Хэвлийн илүүдэл хэсгийг бүхэлд нь тайрч авах арга бөгөөд

ингэхдээ нуруу болон хажуугийн хэсгийн язраж унжисан

арьсыг хамтад нь тайрч авна. Сунаж унжсан арьсыг тайрч

сорви нь дотуур хувцасаар далдлагддаг. Мөн сунасан булчинг

ч чангалан хэвлийн хэсгийг бүхэлд нь засах боломжтой.



Тойрог хэлбэрийн мэс засал


Хэвлийг бүтэн тойруулан тайрч авах арга юм. Биеийн жин

гэнэт ихээр нэмэгдэж зөвхөн гэдэс хэсгээр тайрч авахад

хангалтгүй болсон тохиолдолд хийгдэх арга юм.




Эсрэг зүсэлттэй мэс засал


Зарим тохиолдолд гэдэс дээд талаараа их сунасан байдаг. Ийм

үед хөхний доод талд зүсэлт хийн хэвлийн арьсыг дээш нь

татаж өгдөг. Гэхдээ энэ төрлийн мэс засал хийх тохиолдол их

ховор байдаг.



Мэс засал хийх явц


 
 
 
 
 


 E-mail : w.mongol@pwj.co.kr 


Холбогдох утас : 010-4370-3331

                              070-4706-8636

                        7677-3400


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд