Индиан хонхорхой, Урт хонхорхой? Хамгийн гоё хацрын хонхорхойтой од хэн бэ?
Индиан хонхорхой, Урт хонхорхой? Хамгийн гоё хацрын хонхорхойтой од хэн бэ?
Ирландын нэгэн яруу найрагч хэлэхдээ хацрын хонхорхой гэдэг
бол тэнгэрийн элчийн гаргасан алдаа гэж хэлсэн байдаг. Бурхан хүнийг анх бүтээж
байхдаа санаандгүй хүн бүтээх дуслаа санаандгүй буруу хэсэгт дусааснаас үүссэн
хэсгийг хацрын хонхорхой гэж хэлсэн байдаг.
Хацрын хонхорхой нь эрт цагаас эхлэн хүний даруу төлөв,
эелдэг зан төрхийг илэрхийлж ирсэн. Хацрын хонхорхой нь инээж байгаа төрхийг
илүү ялдам, ширүүн төрхийг зөөлрүүлж, энгийн царайг тодруулж чимж өгөх үүрэгтэй
байдаг.
Үнэндээ бол хацрын хонхорхой нь нүүрний булчин
хуйларснаас тэр хэсэгт хонхойж орсонг хэлэх бөгөөд нэг төрлийн анатомийн бүтэц
гэж хэлж болно. Хацрын хонхорхой нь аман доторх хацар нь зөөлөн, хацрын мах
ихтэй жоохон хүүхэд болон эмэгтэйчүүдэд их үүсэх нь байдаг. Мөн аав, ээж нь
хацрын хонхорхойтой бол хүүхэд нь дагах, удам дамжих тохиолдол байдаг.
Сүүлийн үед И Со Жин, Шин Мин А, И Ха Ны зэрэг хацрын
хонхорхойтой одууд өхөөрдөм хөөрхөн төрхөөхөө олонд их танигдаж байгаа бөгөөд
үүнийг дагаад хацрын хонхорхойг зориуд хийлгэх хүмүүс ихэсч байна. Хацрын
хонхорхой нь байрлалаасаа хамаарч урт, уруулын төгсгөл, хацрын дунд, индиан гэж
хуваана.
Medical report-аас гаргасан “Хамгийн хөөрхөн хацрын
хонхорхойтой од хэн бэ?” гэсэн сэдвээр судалгаа явуулсанаас нийт 500хүн оролцож
Шин Мин А 1р байр(35%), удаалаад Кан Мин Гён 2р байр(18%), И Хан Ы 3р байр(17%),
4р байр Буа(16%), 5р байр Хуан Жон Ым(12%) тус тус байр эзэлсэн байна. Вонжин
гоо сайхны мэс заслын эмнэлгийн дарга Пак Вон Жин эмчийн тусламжтайгаар хацрын
хонхорхойны онцлог болон ямар ялгаатай болох талаар нэмж тодрууллаа.
Өхөөрдөм
төрхийг бэлэглэх Шин Мин А-н хацран дунд байрлах хонхорхой
Шин Мин А нь угаас залуу төрхтэй юм. Жижиг бөөрөнхий
толгой нүд хөмсөг хамар тод, дээрээс нь инээхдээ хацар нь хонхойдгоороо хүүхэд
шиг өхөөрдөм төрхийг бүрдүүлдэг. Хацрын голд байрлах хонхорхой нь хамгийн
нийтдэг хэлбэр бөгөөд, инээх болон хөнгөхөн инээмсэглэхэд хонхойж ордгоороо
илүү их өхөөрдөм мэдрэмж төрүүлдэг. 5р байр эзэлсэн Хуан Жон Ым ч бас Шин Мин А
шиг хацрын дундаа хонхойж орсон хонхорхойтой боловч энэ 2 хонхорхой нь хоорондоо
өөр мэдрэмж төрүүлдэг. Хуан Жон Ым-н толгойны хэлбэр зууван V хэлбэртэй учраас
өхөөрдөм хөөрхөн мэдрэмж гэхээсээ илүү шийдэмгий төрхтэй бөгөөд, хацрын
хонхорхой байснаараа түүний шийдэмгий төрхийг зөөлрүүлж өгч байна.
Кан Мын Гёны
уруулын төгсгөлийн хонхорхой
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
Website : http://wonjinbeauty.com
E-mail : w.mongol@pwj.co.kr
Холбогдох утас : 070-4706-8636, 7677-3400
Comments
Post a Comment