Хүссэн хэсгийн өөх соруулах боломжтой боллоо

Хүссэн хэсгийн өөх соруулах боломжтой боллоо

 

Өөх соруулах мэс засал нь хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Вонжин эмнэлэгт хүний биеийн хэсэгт тохируулсан өөх соруулах мэс заслыг хийдэг. Өөх соруулахаас гадна биеийн хэлбэрийг засаж өгдөг.
Хэсэгчилсэн өөх соруулах мэс засал нь хүний биеийн хурдан алга болдоггүй зовоодог хэсгийн өөх болох хэвлий, гар, гуя, нүүр, давхар эрүү зэргийн өөхийг соруулаж өгдөг. Нэг бүрчилэн тодорхой тайлбарлавал:

 
1. Хэвлийн өөх соруулах мэс засал

Гэдэс хэсгээрээ өөх ихтэй бол тарган харагддаг. Хэвлий хэсгийн өөх нь дээд, доод гэж хоёр хуваагддаг. Эмэгтэй эрэгтэй бүх хүн хэвлий хэсгээрээ хурдан өөх үүсдэг. Гэхдээ хэвлий өөх соруулах мэс засал хийсний дараа үр дүн сайн гардаг төдийгүй хамгийн түгээмээл хийгддэг өөх соруулах мэс засал юм.
Эрэгтэй 35,4 инч, эмэгтэй 33,5 инчээс дээш гарвал хэт таргалалт болдог учир хурдан хугацаанд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийж хасах хэрэгтэй. Өөх соруулах мэс засал нь нойрсуулах мэдээ алдуулалтаар хийгдэх бөгөөд нарийн хоолой ашиглан өөхийг соруулаж авдаг учир ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.

* Мэс заслын цаг : Дээд хэсэг 30 минут / Доод хэсэг  цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулах
* Эдгэрэх хугацаа : 3-4 өдрийн дараа ариутгал 7 хоногийн дараа утас авхуулана

2. Гуяны өөх соруулах

Зарим эмэгтэйчүүд цээж хэсгээрээ туранхай ч хөл хэсгээрээ тарган байдаг. Тэр хэсгээрээ турах гэж хичнээн хичээвч зузаан өөх хурдан алга болдоггүй. Ийм үед өөх соруулах мэс засал хийлгэж биеийн хэлбэрээ засах боломжтой.

- Гуяны дотор тал
Гуяны дотор тал өөх ихтэй тарган бол гадаад үзэмж муухай харагдахаас гадна, хоорондоо үрэлдэн арьс халзрах хөлрөх зэрэг үзэгдэл илрэнэ. Гуяны дотор талын өөхийг соруулахдаа өвдөг хүртэл соруулаж байж хэлбэр засагдаж өгдөг.

- Гуяны гадна тал
Гуяны гадна талд өөх ихтэй байвал бариу өмд өмсөхөд хөлийн хэлбэр зохимжгүй харагддаг. Мөн энэ хэсгийн өөх нь дасгал хөдөлгөөн хийж хоол сойсон ч хурдан байхгүй болдоггүй сул талтай. Тиймээс өөх соруулах мэс засал хийж хэлбэр засах боломжтой.

- Гуяны хойд тал
Гуяны хойд хэсэгт өөх ихтэй бол овгор товгор хэлбэртэй харагддаг. Хэт их өөхтөй бол өгзөгний доор давхар өгзөг үүссэн мэт том болдог. Иймээс өөх соруулах мэс засал хийж хэрэггүй өөхийг соруулан авч хөл, өгзөгний хэлбэрийг хамтад нь засаж өгөх давуу талтай.

* Мэс заслын цаг : 30 минут - 1 цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулах
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.

 

3. Өгзөгний өөх соруулах мэс засал

Эмэгтэй хүн нас өтлөх тусам өгзөгний өөх нэмэгдэн улмаар унжиж эхэлдэг. Өгзөгний гадна талын 2/3 хэсгийн өөхийг соруулан авна. Ингэхдээ өгзөгний гол хэсэг хэт хонхойж оруулахгүй байх хэрэгтэй.

* Мэс заслын цаг : 1 цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулалт
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.

4. Бэлхүүсний өөх соруулах

Эрэгтэй хүний хоёр тал, эмэгтэй хүний таазны ясны дээд талаар ташаан дээр өөх ихээр хуримталдаг. Бүсгүйчүүд хувцас өмсвөл биеийн галбар алдагдаж харагддаг.
Өөх соруулах мэс засал хийлгэсний дараа бүсэлхий нарийсахаас гадна унжисан арьс чангардаг.

* Мэс заслын цаг : 1 цаг - 2цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулалт
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.

 

5. Нурууны өөх соруулах

Дотор хувцас, усны хувцас өмсөхөд илүүдэл мах хувцас давж гаран үзэмжгүй харагддаг. Заримдаа гадуур хувцас өмссөн ч товойж харагддаг хүмүүс байдаг. Гэхдээ нуруу хэсэг нь бусад хэсэг шиг өөх ихтэй биш учир өөх соруулах мэс заслыг их анхааралтай хийх хэрэгтэй. Мөн гар, бүсэлхий хэсэгтэй хамт хийвэл үр дүнтэй байдаг.

* Мэс заслын цаг : 1 цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулалт
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.

6. Гарын өөх соруулах

Гарны өөх нь арилгахад хамгийн хэцүү байдаг. Гарны арьс нимгэн мэдрэлийн судаснууд ихтэй учир өөх соруулах мэс засал хийхдээ бага зэргийн л алдаа гаргавал маш аюултай. Өөх соруулахдаа мөрний өөх болон тохойн өөхийг хамтад нь соруулах хэрэгтэй.

* Мэс заслын цаг : 1 цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулалт
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.



 7. Нүүрний өөх соруулах

Зарим хүмүүс бие хэсгээрээ туранхай ч нүүр нь хэт тарган байдаг. Мөн хөгшрөлтөөс үүдэн эрүү, хүзүү хэсгээр өөх үүсэн улмаар унжидаг. Өөх соруулах мэс засал хийсний дараа унжисан арьс дахин цаад давхрагатайгаа наалдах мэс заслыг хамт хийдэг. Мөн өөх соруулах мэс засал хийсний дараа таталтын мэс засал хийсэн ч болно.

* Мэс заслын цаг : 1 цаг
* Мэдээ алдуулалт : нойрсуулалт
* Эдгэрэх хугацаа : 3-4 хоногийн дараа ариутгал хийнэ, 7 хоногийн дараа оёдолын утас авна.

 


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

 



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна