Хамрын мэс заслын дараа төрдөг буруу ойлголтууд

Хамрын мэс заслын дараа төрдөг буруу ойлголтууд

Гуан(24) хамрын мэс засал хийлгээд удаагүй байгаа билээ. Хамрын үзүүр нь өргөн тархсан учир нарийсгахаар мэс засал хийлгэсэн. Гэвч найз нар нь гадагш гархаар хамрын үзүүр улайдаг гэж ярих нь ихээр санаа зовоодог байлаа.

Солонгост гоо сайхны мэс заслыг өвөл ихээр хийлгэдэг. Өвлийн ээлжийн амралт болон сургуулийн амралт удаан үргэлжилдэг тул төдийгүй цаг агаар сэрүүн байдаг гэдэг утгаар их хийлгэдэг. Гэвч хамрын мэс заслын талаар олон буруу ойлголтоос болж хийлгэхээс санаа зовох хүмүүс их байдаг.

Гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч Пак Вон Жиноос энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая.


Хамрын мэс заслын талаар буруу ойлголтууд
 
- Хүйтэрхээр хамрын үзүүр улайдаг

Хамрын мэс заслын талаар төрдөг хамгийн түгээмэл буруу ойлголт. Хамрын мэс засал хийлгээгүй байсан ч хүйтэн цаг агаарт хамрын үзүүр улайдаг. Хүйтэн байхад гадагш гарвал судас агашдаг. Агшсан судас бөөгнөрч байгаад дулаан газар орход тэлж ирхээр хамрын үзүүр улайдаг. Гэхдээ хүйтэнтэй хамаагүй хамрын үзүүр улайвал хиймэл эдийн орчим үрэвсэл үүссэн байх магадлалтай учир эмнэлэгт хандах хэрэгтэй.

- Хамрын мэс засал хийлгэвэл арьс тослог болдог

Мэс засал хийлгэсний дараа 7-10 хоног нүүрээ угаах боломжгүй байдаг. Энэ үед нүүрний тослог ихэсдэг. Үүнийг хүмүүм мэс заслаас үүдэж тослогтлоо гэж боддог. Энэ үзэгдэл нь яваандаа байхгүй болох учир арьсаа сайтар цэвэрлэж өгөх хэрэгтэй.

- Хамрын мэс засал хийлгэвэл хамрын үзүүр хөдлөхгүй болдог.

Олон хүн мэс засал хийлгэсний дараа хамрын үзүүр хөшчилөө гэж яридаг. Гэвч энэ нь бүх хүн тийм болно гэсэн үг биш бөгөөд ямар хиймэл эд ашигласан, ямар аргаар мэс засал хийсэн гэдгээсээ шалтгаалдаг.
'L' хэлбэрийн хиймэл эд эсвэл таславчийн мөгөөрс ашиглаж мэс засал хийлгэсэн бол хамрын үзүүр чөлөөтөй хөдлөхгүй байж болно. Эсэргээрээ хамрын нурууний хиймэл эд болон үзүүрийн мөгөөрсийг салгаж хийвэл 2-3 сарын дараа гэхэд хамрын үзүүр чөлөөтөй хөдөлнө.
Пак эмч " хамар нь хүний нүүрний төвд байрлдаг учир хэлбэр нь бага зэрэг нь өөрчилөгдөхөд хүний дүр төрхөнд асар их өөрчилөлт өгдөг бөгөөд мэс засал хийлгэхээр шийдсэн бол маш нарийн судлаж зөвлөгөө авч шийдвэр гаргах хэрэгтэй" гэж зөвлөлөө.



<Нийтлэл : Спорт хангүг>
Эх хувь : Хамрын мэс засал хийлгэсний дараа улайдаг
 
 
 
 


 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна