Давхраа хийлгэсний дараа хаван хурдан буулгах арга

Ихэнх хүмүүс өвлийн амралтаараа мэс засал ихээр хийлгэдэг.
Ирэх амралтаараа давхраа хийлгэх төлөвлөгөөтөй олон хүмүүс байгаа байх гэж бодож байна.
Давхраа хийлгэснээр нүд томорч үзэсгэлэнтэй болдог.
Гэхдээ мэс засал хийлгэсний дараа хавдаж, хаван нь хурдан буухгүй ихээр санаа зовоодог.
Давхраа хийлгэсний дараа хаван буух хугацаа!! Хэрхэн хурдан хугацаанд хаван буулгах вэ гэдэг талаар өнөөдөр зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.
  • Давхраа хийлгэсний дараа хаван үүсдэг шалтгаан

Давхраа хийхэд зовхийг албаар дээш татаж оёдог учир зүгээр байсан эдүүд гэмтдэг. Мэс заслын зүсэлтээс үүдэн судас гэмтэж судаснаас эд гадагшилан ойролцоох эдүүдийг хавдаадаг.

  1. Тохирсон хугацаанд нь хүйтэн жин тависнаар хаван хурдан буудаг

>Мэс заслын дараа 3 хоног хүйтэн жин тависнаар хаван хурдан буудаг.
Давхраа хийлгэсний дараа эхэндээ их хавддаг. Мэс засал хийлгэсний дараа 2-3 хоногт бүр ихээр томорч хавдана. Энэ үед хүйтэн жин тавих нь хамгийн чухал. Хүйтэн жин нь судаснаас эд гадагшилах хэмжээг багасгах давуу талтай.
>Мэс заслын дараа 4 дөх хоногоос хүйтэн халуун жин хамтад нь тавих хэрэгтэй.
Дөрөв хоногийн дараагаас эхлэн хаван бууж эхэлдэг. Хавангаас үүссэн шингэн судсаар дамжин шингэдэг учир энэ үед бүлээн жин тавиж өгөх нь шингэн хурдан хугацаанд гадагшлах сайн талтай. Гэхдээ үдээс өмнө хүйтэн жин, үдээс хойш бүлээн жин тавих хэрэгтэй.

     2. Хөнгөн алхалт болон дасгал хөдөлгөөнөөр хаван буулгах

>Цусны эргэлт хурдан байснаар хаван хурдан бууна.
Давхраа хийлгэсний дараа гэртээ зүгээр сууснаас илүү байнгын хөдөлгөөнтөй байх нь хаван буулгах үр дүнтэй. Хөнгөн дасгал хөдөлгөөн, алхалт нь хаван хурдан буулгах тустай. Хэт их хөлс гаргах нь эсэргээр муу үр дүнтэй учир үүнийг бас анхаарах хэрэгтэй.

>Хэт хүчтэй дасгал хөдөлгөөн нь эсэргээрээ муу үр дагавартай.
Хэт хүч шаардсан дасгал хөдөлгөөн нь биеийн хүч ихээр шаардаж эдгэрэх хугацааг удаадаг. Ялангуяа нүдэнд хүч өгсөн дасган хөдөлгөөнөөс болгоомжлох хэрэгтэй.

    3. Өндөр дэрэн дээр унтвал хаван хурдан бууна.

Мэс засал хийлгэсний дараа 2-3 дэр давхарлан унтвал хаван хурдан буудаг. Толгойгоо өндөр байрлалтай байлгаснаар хаван нүүрэнд дээр бөөгнөрөхгүй байх сайн талтай. Энгийн үед хүний хөл орой хавдаж, өглөө болхоор нүүр хавдсан байдаг.

>Өдөржингөө залхуурч хэвтэх муу талтай
Хэдий өндөр дэрэн дээр хэвтэж байгаа хэдий ч өдөржингөө хэвтэхгүй байх хэрэгтэй. Бүлээн жин тавингаа байнгын хөдөлгөөнтөй байх нь зөв юм. Мэс заслын дараа 3 хоног аль болох удаан хэвтэхгүй байх хэрэгтэй.

   4. Эмийг тогтсон хугацаанд нь уух хэрэгтэй

Эм уух нь хаван буулгахад тустай. Мэс заслын дараа эмнэлэгээс өгсөн эмийг ууснаар хурдан хугацаанд шарх эдгэхэд тустай байдаг. Тиймээс тогтсон хугацаанд нь эм заавал уух хэрэгтэй.

>Амин дэмтэй хоол хүнс их хэрэглэх
Мэс заслын дараа хурдан эдгэхэд туслах бас нэгэн хүчин зүйл бол амин дэмтэй хоол хүнс юм. Эм уухын өмнө хоол идэж байх хэрэгтэй.
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна