Та урт нүүрнээсээ болж санаа зовож байна уу?

Урт нүүр гэдэг нь нүүрний бусад хэсэгтэйгээ харьцуулахад илүү хөгжсөн урт нүүрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эрүү урт урагшаа гарсан, дээд эрүү жижиг харагдаж амаа хамхиж чадахгүй нүүрийг хэлнэ.
Урт нүүр засах мэс заслыг хэн хийлгэвэл тохиромжтой вэ?
1. Нүүр ерөнхийдөө урт харагддаг хүн
2. Нүүрний дээд хэсэгтэй харьцуулахад доод хэсэг илүү урт
3. Нүдний доод тал мэлтийж харагддаг хүн
4. Инээхэд дээд шүдний буйл ил харагддаг хүн
5. Урт нүүрнээсээ болж гунигтай, уйтгартай харагддаг хүн
Урт нүүрний хэлбэр
1. Инээхэд шүдний буйл ил харагддаг тохиолдолд : Дээд шүдний яс идэвхтэй хөгжиж нүүр урт болсон тохиолдолд, дээд, доод эрүү засах мэс заслыг хийлгэх хэрэгтэй.
2. Товойж гарсан амтай, урт нүүртэй тохиолдолд : Нүүрний гол хэсэг идэвхтэй хөгжснөөс буйл ил харагдаж нүүр урт харагддаг. Дээд, доод эрүү засах мэс заслаар засах боломжтой.
3. Эрүүний үзүүр урт тохиолдолд : Зөвхөн эрүүний үзүүрийн ясыг богиносгох мэс заслыг хийх бөгөөд, хэрвээ эрүү тэр чигтээ том урт тохиолдолд дээд, доод эрүү засах мэс заслыг хамтад нь хийх хэрэгтэй.
4. Доод эрүү том урт нүүртэй тохиолдолд : Доод эрүү хөгжиж нүүр урт том тохиолдолд дөрвөлжин эрүү засах мэс заслын хамт дээд, доод эрүү засах мэс заслыг хийх хэрэгтэй байдаг.
.Урт нүүр засах мэс заслын арга
1. Зөв хазалттай хэрнээ эрүүний үзүүр бага зэрэг урт тохиолдолд - Эрүүний үзүүрийн мэс засал+Шүдний аппарат зүүх шаардлагагүй.
2. Буруу хазалттай + урт нүүртэй тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
3. Нүүрний зөв бус хэлбэртэйн дээр товойж гарсан амтай тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
4. Урт нүүртэйн дээр доод эрүү зөв бус хэлбэртэй тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна